Dark Light
Нийгэм | 2026-09-14

ЭНЭ 7 ХОНОГИЙН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ 7 хоногийн /2026.09.14-09.20/ 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Бизнес санхүүгийн асуудал тогтвортой байх болно. Харин ямар нэг томоохон арга хэмжээг цуцлах боломжгүй байгаа бол ядаж их мөнгө зарлагадахгүй байх тал дээр анхаар. Хүмүүст зөвлөгөө өгөхдөө болгоомжтой бай. Нөлөө бүхий хүнтэй танилцаж холбоо тогтоох нь чухал. Хэрвээ хөрөнгө оруулалт хэрэгтэй болбол тийм хүнд ханд. Өөрийнхөө чухал гэсэн хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрүүлж санаанд оромгүй төлөвлөгөө зохио. Төлөвлөгөө тань өөрчлөгдөж мэдэх тул бүү гайх. Танд уйтгартай боловч зайлшгүй шаардлагатай үүрэг даалгаврыг гүйцэтгэх хэрэг гарна. Буруу тооцоо хийвэл санхүүтэй холбоотой асуудал үүсэж болзошгүй. Мөн одоогийн жижиг зүйлсээс болж хожим том асуудал урган гарч болзошгүй. Хэрэв хурц асуудал үүсвэл та л хариуцлага хүлээнэ гэдгээ бодолцоорой. Энэ үед ямар нэг төслийн хувь заяаг хамаарч байгаа хүмүүст шийдэх чухал асуудал бий болно. Та бүгдийг зөв хийж өөрчлөлт гарч буй зүйлээс аз жаргалыг мэдрээрэй. Биелүүлэх ёстой зорилгыг тань амжилттай болгох боломж өгч байгаа мөч бүрийг давуу тал болгон ашигла. Долоо хоногийн сүүл рүү хамт олны үйл ажиллагаанд таатай. Дарга удирдлагын зүгээс боломж олговол танд бусдад өөрийнхөө чадварыг нээн харуулах боломж гарах болно. Бүрэн итгэдэг хүмүүсийнхээ дэмжлэггүйгээр та нөхцөл байдлыг хянах хяналтаа алдаж болзошгүй. Эд хөрөнгийн бүртгэлд сайн анхаар. Зарим мэдээнээс болж та эрч хүчээ алдана. Жижиг зүйлд их хүч гаргахаас зайлсхий. Бодол санаагаа ил тодоор бусдад хэлбэл таныг буруугаар ойлгох магадлалтай. Үргэлж үнэнийг нь хэлэх нь сайн зүйл гэж бодох хэрэггүй. Аялал зугаалгаар явах нь таныг ажлын стрессээс гарахад туслах болно. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд анхаар. Байнга бүү зэмлэ. Болж өгвөл магт. Хэрэв ойрын хамаатныдаа эсвэл ах дүүгийндээ зочлохоор төлөвлөж байгаа бол тэд таныг халуун дотноор хүлээн авна гэдэгт итгэлтэй бай. Амьдрах нөхцөл байдлаа сайн төлөвлө. Хоол хүнсэндээ сэрэмжтэй бай. 

Үхэр: сайн анхаар. Зарим мэдээнээс болж та эрч хүчээ алдана. Жижиг зүйлд их хүч гаргахаас зайлсхий. Бодол санаагаа ил тодоор бусдад хэлбэл таныг буруугаар ойлгох магадлалтай. Үргэлж үнэнийг нь хэлэх нь сайн зүйл гэж бодох хэрэггүй. Аялал зугаалгаар явах нь таныг ажлын стрессээс гарахад туслах болно. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд анхаар. Байнга бүү зэмлэ. Болж өгвөл магт. Хэрэв ойрын хамаатныдаа эсвэл ах дүүгийндээ зочлохоор төлөвлөж байгаа бол тэд таныг халуун дотноор хүлээн авна гэдэгт итгэлтэй бай. Амьдрах нөхцөл байдлаа сайн төлөвлө. Хоол хүнсэндээ сэрэмжтэй бай. үүсэж мэднэ. Шинэхэн хайр дурлалын түүх урам хугаралтаар төгсөж болзошгүй. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх тал дээр анхаар. Чөлөөт цагаа хий хоосон өнгөрүүлэх хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаар. Өөрт хэрэгтэй мөн сонирхолтой спортоор хичээллэ. Ганц бие эрчүүд илүү нээлттэй хандлагыг чухалчил. Хайр сэтгэлээ зөв газраас зөв цагтаа хай. 

Ихэр: Таны нэр хүнд өсөж, танилын хүрээ тэлэх болно. Төлөвлөгөө тань биелж, амжилт олох боломж нэмэгдэнэ. Хүний тусын тулд хийж буй зүйлс тань үр өгөөжтэй байна. Буруу мэдээлэл ашиглаж болохгүй тул хэн нэгнээс зөвлөгөө ав. Хувийн ашиг сонирхлоо бодох нь саад бэрхшээл авч ирэх бололтой. Найз нөхдөө гаргуунд хаяж ч мэдэх хүмүүсээс хол байх хэрэгтэй. Харин та өөрөө үнэнч шударга замаар яваарай. Үгүй бол таны нэр хүнд, эд хөрөнгөнд муугаар нөлөөлж болзошгүй. Зарим асуудлыг газар дээр нь шууд зохицуулж, эцэслэн дуусга. Бусдад таалагдах гэж хэлэх үгээ хэт цэгнэх хэрэггүй. Өөрийнхөө төрөлх зөв занд итгэ. Таны ажиллаж буй орчинд гарч ирж буй өөрчлөлтийн улмаас цаашид юу хийх талаар ойлгоход төвөгтэй байх бололтой. Ойлгомжгүй нөхцөл байдал тийм ч их асуудал үүсгэхгүй байсан ч яг одоо та өөрийн мэдрэмж чадварыг ашиглан ирээдүйгээ харсан зөв шийдвэр гаргах нь чухал. Долоо хоногийн сүүл рүү шинэ санаа, төсөөлөл биеллээ олж эхлэх бөгөөд энэ бүгдийг дуусгахын тулд хамаг эрч хүчээ зарцуулах болно. Таны өөртөө итгэх итгэл сэргэнэ. Гэхдээ хууль бус үйл ажиллагаанд оролцохгүйг хичээ. Өнгөрсөнд үлдсэн зарим нэг таагүй дурсамж таныг зовоодог бол одооноос үүнийгээ эмчилж, сэтгэл хөдлөлөө удирдаж сурахыг хичээ. Од эрхэс шинэ нөхөрлөл, хамтын ажиллагааг авчирна. Гэртээ ганцаараа урвайж суух хэрэггүй. Та гадагш гарч олны дунд үймэн хутгалдах хэрэгтэй. Өөрөө ярихаас илүү бусдыг сонс. Гэнэтийн учрал эсвэл эртний дурсамж сэдрээх үйл явдал тохиолдоно. Зөв амьдралын хэв маягаас хазайж байгаа бол өөрийн оюун ухаандаа тохиргоо хийж, чиг хандлагаа өөрчил. Тэжээллэг хоол идэж, их хэмжээний ус ууж, архи тамхиа хаяж, өдөр тутмын дасгал сургуулилт хийх нь хүчтэй эрүүл чийрэг байх үндэс юм. 

Мэлхий: Од эрхсийн чиг хандлага таныг завгүй байлгах бололтой. Хамтын ажиллагааны бүхий л асуудлаа шийдэж чадах бөгөөд хүмүүст илүү таатай мэдрэмж авахад туслах болно. Зарим хүмүүсийн зургаа дахь мэдрэхүй илүү илрэх болно. Хэрэв та дэмжлэг туслалцаа хэрэгтэй эсвэл цалин нэмүүлэх санал тавих гэж байгаа бол тохиромжтой цаг үе байх болно. Хэтэрхий хол явахаасаа өмнө өөрийн төлөвлөгөөг илэрхийлж, ухаалаг тактик бодож ол. Таны онцлог зан, өвөрмөц үйлдлийг од эрхэс тодруулна. Уян хатан байж, төлөвлөгөөгөө өөрчил. Уран бүтээлийн ажил эхлэх, албан тушаал ахиж дэвшихэд таатай үе. Биеэ сайхан авч явж, үйл ажиллагаагаа эмх цэгцтэй байлга. Олон нийтийн үйл ажиллагаа найдаж байснаас илүү үр дүнтэй болно. Ганц бие хүмүүс аль хэдийн холбоотой болсон хүнтэйгээ цаашид хамтрах тухай бодно. Та гэр бүлтэй болоход бэлэн байгаа эсэхээ сайн бодох хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү бүтээлч ур чадвар нэмэгдэнэ. Ирж байгаа бүхий л мэдээлэлд анхаарлаа хандуул. Амьдралдаа сонирхолтой шинэчлэл хийх нь өдөр тутмын амьдралыг тань баяр хөөртэй болгоно. Гэхдээ эхлэхээсээ өмнө ямар өнгө нэмэхээ сайн бодоорой. Буруу хөдөлбөл дараа нь та яаж ч хичээсэн сөрөг үр дүн гарах бололтой. Хайртай хүнтэйгээ хамт тэмдэглэх ямар нэг зүйл нь танд аз жаргал авч ирэх болно. Таны хувийн үнэт зүйлс юу болохыг тодорхойл. Санхүүгийн байдал чухал ч гэр бүлээ илүү анхаарахыг сануулж байна. Үр хүүхдүүддээ хайр энэрэл, баяр баяслаа дамжуул. Ингэж чадвал хаалттай харилцаатай хүүхдүүдтэйгээ учраа олно. Өсвөр насны хүүхдүүдээ зөв ойлгож чадвал тэд танд маш их талархах болно. Хэт хөөсөрсөн үзэл бодлоос хол байх нь гэр бүлийн амьдралд тань сэтгэл хангалуун байдлыг бий болгоно. Хайр дурлалын романс тань төгсгөл болж магадгүй. Сэтгэл санаа тавгүйдэж, ямар ч шалтгаангүйгээр уйтгарлан гуниглах, сэтгэл хөдлөлөө хурцаар илэрхийлэх хандлага ажиглагдана. Хэлбэрийн төдий хайрын харилцаа амьдралд тань таагүй өөрчлөлт авчирна. Зарим хүмүүсийн гомдол шүүмжлэлийг үл тоох хэрэгтэй бололтой. 

Арслан: Өмнөх ажлаа амжилттай дуусгахын тулд хичээж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Их хүч хөдөлмөрийн үр дүнд л амжилтад хүрнэ. Ийм үед таны тэвчээр урагшлах зам байх болно. Бодит байдлаас тасрах нь танд амжилт олох, амьдралаа дээшлүүлэхэд туслахгүй. Буруу зүг чиг рүу явахгүйн тулд хэтэрхий эрт баярлахаас болгоомжил. Зөрчил, маргалдаанаас зайлсхийхэд хэцүү байх нь бололтой. Харин та маргаанд оролцвол өөрийнхөө хир аминч зантай гэдгийг анзаараад нэг үзээрэй. Энэ нь танд цаашдаа өөрчлөгдөхөд тус болно. Од эрхэс хамт байх хугацаандаа найз нөхөд болон сонирхол нэгт хүмүүстэйгээ үзэл бодлоо сайн хуваалцах хэрэгтэй гэж зөвлөж байна. Хайртай хүмүүсийн харилцаа цаашид амжилттай үргэлжлэх болно. Ганц бие хүмүүсийн хувьд ч хайр дурлал хаалгыг тань тогшино. Аливаа харилцаа таатай байж, ойлголцол өөд тэмүүлэх хэдий ч гэнэтийн санал зөрөлдөөн асуудлыг өөр тийш нь эргүүлж мэднэ. Танд ашиггүйгээр шийдэгдэж болзошгүй зүйлийг түр хойшлуул. Бодит байдалд нийцэх мөрөөдөл л биелэхэд бэлэн байна. Долоо хоногийн сүүл рүү сэтгэлийн тэнхээгээ хурц оюун ухаантайгаа хослуулах чадвар өндөр байна. Анхаарал төвлөрүүлэх ёстой ямар ч ажил байсан яг одоо хийхэд тохиромжтой бөгөөд гүйцэтгэж дуусгасандаа та бардам байх болно. Гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, чухал арилжаа наймаа гүйцэтгэгдэх болно. Аливаа ярилцлага, харилцан тохиролцоо амжилттай байх болно. Өнгөрсөн хугацаанд болсон ямар нэгэн зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй болно. Хувийн амьдралдаа сэтгэлийн хөдөлгөөн багатай хүмүүс ч зүрх сэтгэлийг хөндөж, бодолд автуулах хүнтэй танилцаж болзошгүй. Шинэ учрал тохиох нь бас л танд илгээж буй од эрхсийн сорил байх болно. Хий хоосон мөрөөдөлд автах хэрэггүй. Таныг өөртөө цаг зав гаргаж амрахыг зөвлөж байна. Бэрхшээл бүгд ард хоцрох тул өөрийгөө сэргээхийг хичээ. Таны эрч хүч суларч байгаа тул ажлаа түр хойшлуулж, биеэ эмчил. Гэр бүлдээ асуудал үүсэхээс сэргийл.

Охин: Энэ долоо хоногт өөрийн дотоод авьяас чадвараа нээн илэрхийлэхэд тааламжтай. Шинэ ажил эхлэх, хүрээллээ өргөжүүлэхэд таатай. Гэхдээ шинэ харилцаа тогтоох бол хуурамч хандлага, саналуудаас зайлсхий. Чухал харилцаагаа өөрчлөх хэрэг гарна. Ажил мэргэжлийн тал дээр энэ нь илүү үр дүнтэй байж болно. Мөн олон нийтийн харилцаагаа дахин шалгах, бэлэн болсон төслөө нийтэд зарлах цаг үе. Бизнес эрхлэгч нар өөрийн үйлчлүүлэгч нартай холбогдохдоо цуглуулсан мэдээллээ ашиглах юм бол ажлын ахиц дэвшил гарч ирнэ. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд оролцож магадгүй. Оюуны ажил эрхэлдэг бол ажил бүтэмжтэй сайн байна. Завгүй байх ч өөртөө тохирсон амралт хэрэгтэй байх болно. Тайвшрах, сэтгэлээ амар амгалан болгох орчинд тодорхой хугацаагаар байх нь чухал. Сэтгэл дотор байгаа бугшсан гомдлоо гадагшлуулах эсвэл үргэлж хүсэж мөрөөддөг ч зориг гарган хийж үзээгүй зүйлээ эхлүүлэх зэрэгт цагаа зориул. Хий айдсаар өөрийн хүрч чадах боломжоо хязгаарлах хэрэггүй. Харин хамтрагч тань таныг хуурах магадлал байгааг зохицуулахын тулд зарим шийдвэрийг гаргахаа хойшлуулах хэрэгтэй бололтой. Долоо хоногийн сүүл рүү ажил хэрэгт асуудал үүсэж мэдэх тул үг хэлээ цэгнээрэй. Үүрэг хариуцлага хүлээхийн тулд оюун санаа,сэтгэл зүрхээ нэгтгэ. Та бие сэтгэлээ ажилдаа зориулж чадвал бусад хүмүүс таны авьяас чадварыг үнэлэх болно. Харин та ажил мэргэжилдээ сэтгэл дундуур байгаа бол томоохон шийдвэр гаргах цаг хэдийн иржээ. Хувийн амьдралд тань таагүй байдал илэрч болзошгүй. Хайр сэтгэлийн асуудалд хэт хөндий хандаж байсан байж магадгүй. Гэр орондоо сайтар анхаарах цаг. Эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ гадуур зугаалж, хөгжилтэй тоглоом тоглон, тэднийхээ жаргалтай инээлдэхийг сонсож сэтгэлээ сэргээ. Эсвэл холгүй сонирхолтой аялал хийвэл баяр хөөрөөр дүүрэн байна. Ганц бие хүмүүсийг хайр дурлал ивээж, сонирхолтой хүнд сэтгэл алдарч мэднэ. Хайртай хүнээ бүхий л боломжоороо ойлгохыг хичээ.

Жинлүүр: Өөрийн хүрээлэлд өөрчлөлт хийх хэрэгтэй байх. Найдваргүй байдлыг бий болгож байдаг хүмүүст итгэх эсэхэд санаагаа зовооно. Хүмүүс таныг хуурч байгаа эсэхэд далдуур хяналт тавихад илүүдэхгүй. Мөн зарим мэдээлэл худлаа байх магадлалтайг ч сайн тооцоолох үе. Таны орлогыг нэмэгдүүлэх шинэ арга гарч ирнэ. Гарцаагүй байдалд гаргасан шийдвэрээ хэвээр байлгаж, боломжийг ашиглан хүсэж байгаагаа зүйлээ өргөжүүл. Шинэ дэглэм зохиох, хийх ажлын жагсаалт гаргах зэрэгт сайн. Аливаа асуудлыг хуулийн дагуу шийдэж дуусахгүй бол чирэгдэл учруулан, ажлыг саатуулна. Ямар нэгэн хүчин зүйл таны хүслийг хангана гэдэгт итгэх хэрэггүй. Танд санхүүгийн гэнэтийн өсөлт болон азыг од эрхэс амлаж чадахгүй байна. Өөрийн идэвх санаачилгаа бүү орхи. Ойр дотнынхноосоо тусламж хүлээлгүй өөрийнхөөрөө бүгдийг хий. Амьдралын эрч хүч буурах тул толгой өвдөж, архаг хууч хөдөлж болзошгүй. Долоо хоногийн сүүл рүү болгоомжтой хянуур байдал нь таны өвөрмөц шинж ч гэлээ яг одоо шаардлагатай байгаагаасаа илүү ихийг ярих бололтой. Ямар ч үед болж өгвөл ярихаасаа өмнө сайн бод. Хэн нэгнээс өрөвдөх сэтгэлгүй үг сонсох хэрэггүй. Эрч хүчтэй хандлага илүүдэл энергиэ чөлөөлөх эерэг бөгөөд таатай арга зам байх болно. Дотно харилцаа болон хайр дурлалд илүү цаг зав, анхаарал халамж зарцуул. Хайр сэтгэлийн харилцаа таны бодож байснаар болохгүй бололтой. Гэр орондоо эв найртай байдал ноёлуулахын тулд хэд хэдэн асуудлыг зохицуулах хэрэгтэй болно. Зарим асуудлаар дотнынхоо хүнтэй үүсгэсэн зөрчил удаан үргэлжилнэ.

Хилэнц: Шинэ ажлын гэрээ байгуулах, байр сууриа бэхжүүлэхэд тааламжтай. Асуудалтай нүүр тулахдаа зоригтой бөгөөд үнэнч бай. Сэтгэл гутрал таныг эзэмдэхээс өмнө өөрийгөө хяна. Хэрэв танд тохирсон apra олдохгүй байгаа бол зориг бүү мох. Бусад хүмүүст гомдоллохоос зайлсхий. Өөрчлөх хүсэл тань давамгайлж байна. Олон төрлийн сорилд орох бэлтгэлээ ханга. Саяхан танилцсан хүндээ бүхнээ ярихаас зайлсхий. Мэдлэгийнхээ хүрээг тэлэх чиглэлээр өөртөө таалагддаг бүхнээ хий. Энэ нь танд шинэ санаа өгч магадгүй. Таны хүсэл тэмүүлэл өндөр байх учраас материаллаг ертөнц дутмаг байх нь танд тийм хэцүү биш байх болно. Та өөрийнхөө дотоод үнэ цэнийг алдахыг хүсэхгүй байна. Чимээгүй орчинд бясалгал хийх нь сайхан санагдана. Нөхцөл байдлыг сайтар анхааран үз. Бусдыг таны өмнөөс ярих, аашлахыг нь бүү зөвшөөр. Санаачилгыг олдох бүрд нь өөрийн талд ав. Таны төлөвлөгөөнд гэнэтийн асуудлууд гарч түүнийг зохицуулахын тулд өөрийн бүхий л нөөц бололцоогоо дайчлан завгүй байх бололтой. Зарим ажил санаснаар болохгүй бол зүгээр л хаяж сур. Долоо хоногийн сүүл рүү нийгмийн ажил хэрэгт оролцох зарим хүмүүс сонгосон талбартаа амжилттай байна. Бизнесийн сайхан боломж гарч ирнэ. Хэрвээ та шинээр зээл авч, тоног төхөөрөмж эд анги худалдан авах гэж байгаа бол банк болон зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад холбогдох баримт бичгээ сайн бүрдүүлж өг. Ийм асуудал яг одоо бүтэмжтэй байх болно. Од эрхэс таны амьдралд эрс өөрчлөлт гарахад нөлөөлж байна. Зарим хүн ажлаа эсвэл сургуулиа өөрчлөхөөр шийдэх бололтой. Энэ талаар мэдээлэл сайтай танилуудтайгаа сайн ярилцахыг зөвлөж байна. Хэн нэг нь ирээдүйтэй санал гаргаж болно. Эрүүл мэндээ сайн хамгаалахгүй бол өвчний халдвар авах эрсдэлтэй. Урьдчилан сэргийлэх үзлэгт цаг тухай бүр нь хамрагд. Амьдралд муу нөлөөтэй буруу зуршлаа боломжийнхоо хирээр багасга. 

Нум: Хэрэв та шинэ ажлын байр хайж байвал амьдралаа сайн тал руу эргүүлэхэд тохиромжтой цаг. Танд шинэ боломж нээх сайхан мэдээ ирж болох юм. Орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж дахин гарч ирнэ. Боломжийг алдахгүй бол байр сууриа бэхжүүлж чадна. Од эрхэс таныг эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Бие тавгүйтэх, шалтгаангүйгээр уйтгар гунигт автахыг үгүйсгэхгүй. Архи согтууруулах ундаанаас хол бай. Амжилт олох ч зарим хүмүүсийн далд явуулга ирж магадгүй. Үүнийг хүндээр тусган авах хэрэггүй. Амжилттай яваа хүмүүсийг үлгэрлэн дуурайх хэрэгтэй. Одоогийн ажил тань ихээхэн хүч шаардах боловч боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг сана. Олон нийтийн болон улс төрийн үйл хэрэгт тохиолдох бүхий л саад тотгорыг даван туулахын тулд танаас их эр зориг хатуужил шаардана. Ямар нэгэн юм болохгүй зүйл байвал цаг алдалгүй арга хэмжээ ав. Долоо хоногийн дунд үеэс хойш хүмүүст итгэл алдрах, урам хугарах явдал гарч мэдэх юм. Арилжаа наймаанд идэвхийлэн оролцохоос зайлсхий. Өөрийн боломж бололцоог бодитоор дүгнэхгүй бол зөв шийдвэр гаргахад хүнд байна. Зарим зүйл зориуд таны эсрэг чиглэсэн мэт санагдаж болно. Холын хамаатнуудаа эргэх, хуучин нөхөдтэйгөө эвлэрэх хүсэл төрнө. Хэрвээ та хэнтэй ч нөхөрлөдөггүй шинэ танилуудтай болж амжаагүй бол энэ талаар одоохон бод. Олон нийтийн ажилд оролцвол хүмүүс танд сэтгэл зүрхээ нээнэ. Та ч мөн адил тайвшралыг мэдэрч өөрийгөө амраах болно. Танд учрах дарамт их байвал сэтгэлээ нээх хүнтэйгээ сайн ярилц. Асуудал нэгэнт ил болсон бол цаашид хүндрэлгүй болно. Хүнд хэцүү бэрхшээлтэй байгаа ч шантарч болохгүй. Өөрөө өөрийгөө бүрэн дайчилж юунд хүрэх гэж байгаагаа ухамсарлан ойлго. Өөрийн хязгаарыг бий болгохын тулд хүмүүс таныг хэрхэн авч үзэж буйг анхаарах хэрэгтэй байна. Хайртай хүмүүсийнхээ хувийн үйл явдалд оролцох нь таны тав тухыг багагүй сандаргана. Хайр сэтгэлийн харилцаа хэрүүл маргаанд хүрэх магадлалтай. Үр хүүхдүүдийн ирээдүй бүрэн хяналтад байгаа эсэхийг шалга. 

Матар: Зөн болон мэдрэмж өндөр байна. Урлагийн бүтээл хийх ажил урагштай байна. Мөн ажил хэрэгч хүмүүст бизнесийн сайхан санаа төрнө. Хэлэлцэж буй асуудлуудад төвийг сахин, маргаантай үзэл бодлоо ил гаргах гэсний хэрэггүй. Харин чухал шийдвэр гаргах боломж олдвол санаачилгатай байгаарай. Ядарснаас уур уцаартай байдал илрэх нь таныг бага багаар унтраана. Нөөц төлөвлөгөө гол чухал хэсэг байна. Аливаа зүйлийг зөвхөн гадна харагдаж байгаагаар хэрхэвч дүгнэж болохгүй гэдийг ойлго. Нэрд гарсан урлагийн хүмүүс хэл аманд орж мэднэ. Тиймээс хэл яриа, үйл хөдлөлдөө анхаар. Төвөгтэй байсан харилцаагаа сайн ойлгож чадвал хүндрэл гарахаа болино. Од эрхсийн нам гүм байдлыг давуу тал болгон ашиглан сэтгэл санаагаа ч тайван болго. Хичээл зүтгэлээр асуудал, бэрхшээлээ шийдвэрлэх тул үүнийг дагаад гэр бүлийн эв нэгдэл сайжирна. Ажлын алжаалаас гарахын тулд хайртай хүнтэйгээ хамт байж цагаа өөрийнхөө төлөө зарцуул. Долоо хоногийн сүүл рүү санхүүгийн асуудалд бүх анхаарлаа төвлөрүүл. Ямар үргүй зарлага гаргаж байгаадаа дүгнэлт хий. Энэ нь мөнгөө хэрхэн дэмий үрэхгүй байх талаар төлөвлөгөө гаргахад тус дөхөм болж мэдэх юм. Мөн зээлийн хүүгээ сайн нягталж, хэрэв их санагдвал багасгах тал дээр арга хэмжээ ав. Гэр бүлдээ ихээхэн анхаарал тавих шаардлага үүснэ. Хамаатан садангийндаа зочлох, хайртай хүнээ халамжлах гээд аль нь ч бай танд сайхан санагдах болно. Боломж гарч, хүсэл биелэх магадлал нэмэгдвэл шинэ байр худалдаж авах талаар судлах бололтой. Хөрөнгө мөнгө босгох шинэ арга хэрэг болно. Гол хувийн ажлуудаа цэгцэлж чадна. Таны мөнгө олох арга болон гаргасан санаачилгаа ажил хэрэг болгох чадвар тань бусдад сайнаар танигдахад тус болно. Найз нөхөрлөлийн холбоонд энэ үе ээлтэй. Амарч, өөрийнхөө алжаалыг мартуулдаг зүйлийг хийх нь танд тааламжтай байх болно. 

Хумх: Чухал ажилд ханцуй шамлан орох эрч хүч хангалттай байна. Ер бусын санаанууд таны зам дээр гарч ирэх болно. Хэцүү байсан ч төсөл төлөвлөгөөнүүдээ хийх гэж оролд. Таны боловсрол мэдлэг өргөжиж, амьдралыг үзэх үзэл өөрчлөгдөх болно. Суралцах, шинэ адал явдалтай нүүр тулах, аялал зугаалгаар явах, өөр улс орноос ирсэн хүмүүстэй ярилцах нь таны амьдралд шинэ өөрчлөлт авчирна. Дарга удирдлагаас болж шаардлагатай эрхээ эдлэх боломжгүй байгаа бол өөр ажил хай. Энэ нь хэцүү сонголт байж магадгүй ч муу нөхцөлөөс гарч тав тухтай сэтгэл амар ажил олбол илүү жаргалтай байна. Материаллаг байдлаа дээшлүүлэх боломж гарна. Та бусдыг татах чадвараа сайн ашигла. Ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг алдахгүй хөдлөх хэрэгтэй. Гэхдээ өрсөлдөгчийнхөө үйлдлийг үл тоож болохгүй. Хамтын оролцоо эд мөнгөнөөс илүү баяр баясгалан авчирна. Хамтрагч нарын үйл хөдлөл таныг эргэлзээнд оруулж байсан ч энэ асуудлыг хэсэг хугацаанд зөнд нь орхи. Таны төлөв байдал тайван байвал ажил хэрэг аяндаа шийдэгдэх болно. Долоо хоногийн сүүл рүү хэтэрхий шахуу төлөвлөгөө гаргахгүйг хичээ. Та бүхэн бодлогогүйгээр мөнгө үрэх хандлага байгаа тул санхүүгээ сайн нягтал. Ажил хэргийн асуудал таныг төөрөлдүүлэхээр байна. Зөв сонголт амьдралд эерэг өөрчлөлтүүдийг авчрах болно. Гэр бүлдээ анхаарлаа хандуул. Хэрэв та гэрийн орноо тохижуулж, тав тухаа нэмэгдүүлэх эд зүйл хайж байгаа бол боломжийн чанартайг сэтгэлд тохирсон үнээр авч болох газрыг олж мэдэх болно. Зарим хамаатан садантайгаа уулзах бололтой. Од эрхэс хайр дурлалыг ивээнэ. Ганц бие хүмүүс рүү хайрын бурхан дурлалын сумаа чиглүүлэн харвахаар бэлдсэн байна. Хайр дурлал амьдралд тань эрч хүч, дур сонирхлыг нэмнэ. Бүтээлч байдал аливаа асуудлыг сайнаар шийдэх болно. Танд од эрхэс боломж бололцоо тусламж дэмжлэг илгээж болно. Тиймээс үүнийг юу ч болсон давуу тал болгон ашиглахдаа бэлэн бай.

Загас: Од эрхэс таны харилцааны ур чадварт нөлөөлөх бөгөөд олон нийтийн үйл ажиллагаа сонирхолтой байх бололтой. Энэ нөлөөгөөр таны эрч хүч нэмэгдэж, амаргүй зүйлд хүч сорихыг бололтой. Та бусдын ятгалгад амархан автах магадлалтай байгаа тул ямар нэг хууль бус ажиллагаанд оролцохоос сэргийл. Болж өгвөл өөрийн сайн таних хүмүүстэйгээ хамтарч байхыг хичээ. Хол замд гарах бол аюулгүй байдлын нэмэлт урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Гадаадад аяллаар явах бол хувийн бэлтгэлдээ анхаарал тавь. Зарим эд зүйлд хэт их мөнгө зарцуулах нь тэнэг хэрэг болно. Боломжтой бол аль болох тайван орчинд байх хэрэгтэй. Дэглэм барьж амьдралдаа өөрчлөлт хийхээр шийдсэн бол илүү хэрэгтэй зүйл туршиж үзэх хэрэгтэй. Хувийн болон албаны ажилд хөндлөнгийн оролцоо анхаарал сарниулна. Харин од эрхсийн байрлал таны санхүүгийн байдалд эергээр нөлөөлнө. Зарцуулж байгаа болон хадгалахыг хичээж байгаа мөнгөний харьцаанд сайн анхаар. Бясалгал хийж мөргөл үйлдэх нь таны оюун санааг сэргээж тайтгаруулах болно. Хүссэн бүхэндээ хүрэх гэж эрч хүч гаргах хэрэггүй. Бусдын эрхэнд орохоос болгоомжил. Нэр хүнд албан тушаал болгон эд мөнгө их олно гэсэн үг биш юм. Өөрийн зүрх сэтгэлээ сайтар сонс. Хайртай хүн болон ойр дотнынхонтойгоо аз жаргалтай холбоонд байх нь хамгийн чухал. Долоо хоногийн сүүл рүү чухал даалгавруудаа хийгээгүй орхисон бол асуудалтай тулгарна. Хамгийн сайн арга хэмжээ бол эхлээд тайвширч, дараа нь сэтгэлийн хямралаасаа гараад хийж чадах бүхнээ хийх юм. Хууль шүүхтэй хамаатай асуудал таны бодсон шиг тийм амархан байхгүй байх ба сайн зөвлөгөө авахыг зөвлөж байна. Хэрэв гарцаагүй баримттай бол санхүүгийн бичиг баримтуудаа дахин дахин сайн нягтлан шалгах хэрэгтэй. Зарим нөхцөл байдалд өөрийн бодлоо зөв ч бай буруу ч бай хамгаалж үлдэх хэрэгтэй байдаг. Зарим хүмүүс таны байр сууринд атаархаж, далдуур явуулга хийж болзошгүй. Хэрэв танд нуугаад байх зүйл байхгүй бол түүнийг тоох хэрэггүй. Хүмүүсийн танд өгсөн итгэлийг алдахгүйн тулд эрч хүчээ үр бүтээлтэй ашигла. Санамсаргүй шинэ ажил эхлүүлэх боловч энэ нь таны хайж байсан зүйл байж магадгүй. Зарим нэг аз дээд тэнгэрээс унасан юм шиг гараад ирнэ. Амьдралын эрүүл дадал зуршлыг бий болго. Шинэ дадал зуршлаа хэвшил болох тал дээр анхаар.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19