Dark Light
Нийгэм | 2026-09-14

ХЭРЛЭН, ОНОН, УЛЗ ГОЛЫН САВ ГАЗРААР НОЙТОН ЦАС ОРЖ БОЛЗОШГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 09 дүгээр сарын 14-нөөс 09 дүгээр сарын 24-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
Иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:
 
19-нд Орхон, Сэлэнгийн сав газраар, 20, 21-нд Хэрлэн, Онон, Улз голын сав газраар нойтон цас орж болзошгүйг анхааруулж байна.
 
Хур тунадас: 16-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 19-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. 
 
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд зарим газраар, 18, 23-нд говь болон зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   
 
Агаарын температур: Хугацааны эхээр нийт нутгаар дулаан байна. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -2...+3 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна. 
 
17-нд баруун аймгуудын нийт нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар, 19-21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0...-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +22...+27 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр дулаарна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас:  17-ноос 18-нд шилжих шөнө, 18-нд өдөртөө бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 17, 19, 20, 23-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: 14-16-нд бага зэрэг халж шөнөдөө +4...+9 градус, Яармаг, Сонгинын орчмоор 0...+5 градус, өдөртөө +23...+28 градус, 17-ноос бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 0...+5 градус, Яармаг Сонгинын орчмоор -3...+2 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10