Dark Light
Нийгэм | 2026-09-14

БААТАР ХИЛЧНИЙ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БНМАУ-ын баатар Бэгзийн Гивааны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0245 дугаар ангийн үе үеийн хилчид баатрын гэрэлт хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Норов “Баатарын ээжид бичсэн захидал” найраглалыг Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хилчдэд гардуулан өглөө.
Дашрамд сонирхуулахад, Хилийн цэргийн 0245 дугаар ангийг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоолоор Б.Гиваан баатрын нэрэмжит болгосон юм.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19