Dark Light
Нийгэм | 2026-09-15

МОНГОЛ, ХЯТАД, ОРОС ХИЛ ХАМГААЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Монгол, Хятад, Оросын хил хамгаалах ангиудын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, илүү гүнзгий түвшинд шилжсэн талаар БНХАУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Жян Бин мэдээлжээ.

Тэрбээр саяхан зохион байгуулсан “Border Defense Cooperation 2026” гурван талт сургуулилтыг онцолж, энэ нь Монгол, Хятад, Оросын хил хамгаалах нэгжүүдийн хамтран зохион байгуулсан хоёр дахь удаагийн сургуулилт болохыг дурдсан байна. Түүний хэлснээр, гурван улсын хил хамгаалалтын хамтын ажиллагаа боломж эрэлхийлэх шатнаас бодит, гүнзгий хамтын ажиллагааны шинэ үе шатанд шилжжээ.

Сургуулилт есдүгээр сарын эхээр БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Манжуур хотын ойролцоо болсон байна. Талууд тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сэжигтнийг хамтран эрэн хайх, илрүүлэх, баривчлах, шилжүүлэн өгөх ажиллагааг дадлагажуулжээ.

Мөн сургуулилтад нисгэгчгүй төхөөрөмж, ухаалаг технологи болон орчин үеийн хяналтын системүүдийг ашигласан байна. Сургуулилтын дараа талууд морь унах техник, саад туулах, цэргийн нохой ашиглан сэжигтнийг илрүүлэх, мөрдөх, баривчлах чиглэлээр туршлага солилцжээ.

БНХАУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн хэлснээр, энэхүү хамтын ажиллагаа нь хил орчмын аюулгүй байдлыг бэхжүүлэх, онцгой нөхцөлд хамтран ажиллах чадавхыг нэмэгдүүлэх, гурван улсын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэх зорилготой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19