Dark Light
Нийгэм | 2026-09-15

440 ЦЭГЭЭР 2275 ТОНН ШАХМАЛ ТҮЛШ ХУДАЛДААНД ГАРГАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнөөдөр /2026.09.15/ нийслэлийн долоон дүүрэгт борлуулалтын 440 цэгээр 2275 тонн шахмал түлш худалдаанд гаргажээ.
Тавантолгой түлш компани энэ халаалтын улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөд нийт 427 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний 120 мянган тонн нь угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн шахмал түлш бол 307 мянган тонн нь хагас коксон түлш.
Энэ жил завсрын бүтээгдэхүүн буюу мидлингэн шахмал түлш худалдахгүй. Харин Эрдэнэс Тавантолгой ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, 11 дүгээр сарын 01-нийг хүртэл нийслэлийн айл өрхийн хэрэглээнд нийлүүлнэ.
Түлшний үйлдвэр одоо 24 цагаар ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хоногт 1300-1400 тонн шахмал түлш үйлдвэрлэж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 27.6 мянган тонн түлш нөөцлөөд байна.
Харин хагас коксон түлшийг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргана. Одоогийн байдлаар 28.7 тонн хагас коксон түлшний нөөцтэй байгаа бол нийт 56.2 мянган тонн түлш нөөцлөөд байна. Түлшний үйлдвэрийн нэгдүгээр цех савлагааны бэлэн байдлыг хангаж, нийт 307 мянган тонн хагас коксон түлшийг савлаж, худалдаанд гаргах юм.
Иргэд Хотула апплейкшнаар нэг шуудай угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийг 3750 төгрөг, хагас коксон түлшийг 5000 төгрөгийн үнээр худалдан авна.
Тавантолгой Түлш ХХК-ийн үйлдвэрлэж, савласан шахмал түлшийг гэрээт 38 компанийн 300 орчим тээврийн хэрэгслээр агуулах болон борлуулалтын цэгт тээвэрлэн хүргэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19