Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин, мотоциклтой мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Даюун” маркийн мотоцикл жолоодож, урсгал сөрж “Тоёота Приус” маркийн автомашинтай мөргөлдсөн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд уг хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
АДМИН






Нийгэм




