Бүгд Найрамдах Солонгос Улсын цагдаагийн байгууллагаас 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй 110 гадаадын иргэн БНСУ-д оршин сууж байгааг мэдээлсэн бөгөөд тэдний 17 нь Монгол Улсын иргэн болохыг мэдэгдэв.
Монгол Улсын цагдаагийн байгууллага нь Монгол Улсад гэмт хэрэг үйлдээд гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг тогтоох, баривчлуулах, хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авчрах ажиллагааг Интерполын шугамаар хамтран хэрэгжүүлж байна.
Энэ онд гадаадын улс орнуудад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан нийт 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирсан бөгөөд үүнээс 16 иргэнийг БНСУ-аас авчиржээ. Дээрх яллагдагч этгээдүүдэд холбогдох хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
АДМИН






Нийгэм




