Dark Light
Нийгэм | 2026-09-16

ЗАРИМ НУТГААР БОРОО ОРЖ, ИХЭНХ НУТГААР СЭРҮҮСНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:
 
17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 18-нд төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ.
 
09-р сарын 16-ны 20 цагаас 09-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 
 
Хур тунадас: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 16-наас 17-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы зарим сумд, Сэлэнгийн баруун хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, 17-ны өдөр Завхан, Архангайн ихэнх сумд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Булган,Сэлэнгийн зарим сумд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун сумдын нутгаар 0.1-5.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
 
Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +2...-3 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14...+19 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +11…+16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0...+2 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.
 
2026 оны 09-р сарын 18-наас 2026 оны 09-р сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
 
17-ноос 18-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв аймгийн ихэнх сумд, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Өвөрхангай, Хэнтийн хойд сумдын нутгаар, 18-ны өдөр Булган, Төв, Хэнтийн ихэнх сумд, Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Өвөрхангайн хойд сумдын нутгаар 0.0-18.0 мм бороо, 18-19-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорноговийн өмнөд сумд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар, 19-ний өдөр Сэлэнгэ, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд, Сүхбаатарын өмнөд, Дорнодын зарим сумдын нутгаар, 19-20-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 20-ны өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, 21-ний өдөр Хөвсгөл, Булганы хойд сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо орно. Салхи 18-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 19-нөөс 21-нд тал, хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +11...+16 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +22...+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна. 
 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10