Dark Light
Нийгэм | 2026-09-16

БАР ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 6 /2026.09.17/ ПҮРЭВ ГАРАГ
НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН НЭГ ЦАГААН ХӨХ МОРЬ ӨДӨР
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх: 06.32-19.02
  • Барилдлага: Үл тохирох
  •  Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
  • Суудал: Мод
Аргын тооллын 9 сарын 17, Бархасбадь гараг. Билгийн тооллын 6, Онгоц одтой, хөх морь өдөр. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19