Dark Light
Нийгэм | 2026-09-16

ҮХЭР: САНХҮҮГИЙН БОЛОМЖОО ЗӨВ ТООЦООЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ үед ямар нэг төслийн хувь заяаг хамаарч байгаа хүмүүст шийдэх чухал асуудал бий болно. Та бүгдийг зөв хийж өөрчлөлт гарч буй зүйлээс аз жаргалыг мэдрээрэй. Биелүүлэх ёстой зорилгыг тань амжилттай болгох боломж өгч байгаа мөч бүрийг давуу тал болгон ашигла. Хайр дурлалын харилцаанд асуудал гарна. Тиймээс хайр дурлалын харилцаандаа анхаарал тавь. 

Үхэр: Эергээр сэтгэж, чадлаараа хичээх юм бол та өөрийн санаснаасаа ч илүүг хийж чадна. Зөн совин идэвхжих нь таны тэсвэр хатуужил, урам зоригийг нэмэгдүүлнэ. Иймээс та шинэ сорилтод бэлэн байгаагаа бүгдэд харуул. Санхүүгийн боломжоо зөв тооцоол. Шинэ зүйл худалдаж авахаасаа өмнө олон газраас үнийн харьцуулалт хийвэл та мөнгөө хэмнэх боломжтой.

Ихэр: Таны ажиллаж буй орчинд гарч ирж буй өөрчлөлтийн улмаас цаашид юу хийх талаар ойлгоход төвөгтэй байх бололтой. Ойлгомжгүй нөхцөл байдал тийм ч их асуудал үүсгэхгүй байсан ч яг одоо та өөрийн мэдрэмж чадварыг ашиглан ирээдүйгээ харсан зөв шийдвэр гаргах нь чухал. Хэн нэгнийг буруутгахаасаа өмнө өөрийн боломжийг бодож тунгаа. Хамтран ажиллагсад тань таныг ойлгохгүй байсан ч эхний үйл хөдлөлөөр дүгнэх хэрэггүй.

Мэлхий: Уран бүтээлийн ажил эхлэх, албан тушаал ахиж дэвшихэд таатай өдөр. Биеэ сайхан авч явж, үйл ажиллагаагаа эмх цэгцтэй байлга. Олон нийтийн үйл ажиллагаа найдаж байснаас илүү үр дүнтэй болно. Сөргөлдсөн талууд хэл амаа ололцоход амархан байна. Сэргэлэн цовоо байж, ажлын стрессийг төвөггүйхэн давж чадахаар байна. Шаардлагатай бол бясалгалаар хичээллэж, тайвшралыг олохыг хичээ. 

Арслан: Энэ өдөр од эрхэс сэтгэл санааны тогтвортой байдал болон бие махбодын эрч хүчийг амлаж байна. Аливаа харилцаа таатай байж, ойлголцол өөд тэмүүлэх хэдий ч гэнэтийн санал зөрөлдөөн асуудлыг өөр тийш нь эргүүлж мэднэ. Танд ашиггүйгээр шийдэгдэж болзошгүй зүйлийг түр хойшлуул. Бодит байдалд нийцэх мөрөөдөл л биелэхэд бэлэн байна. Гэхдээ ямар ч үед өөртөө итгэлтэй байдаг тань хэрэгтэй эрч хүчийг цуглуулах болно. 

Охин: Сэтгэл дотор байгаа бугшсан гомдлоо гадагшлуулах эсвэл үргэлж хүсэж мөрөөддөг ч зориг гарган хийж үзээгүй зүйлээ эхлүүлэх зэрэгт цагаа зориул. Хий айдсаар өөрийн хүрч чадах боломжоо хязгаарлах хэрэггүй. Харин хамтрагч тань таныг хуурах магадлал байгааг зохицуулахын тулд зарим шийдвэрийг гаргахаа хойшлуулах хэрэгтэй бололтой.

Жинлүүр: Ямар нэгэн хүчин зүйл таны хүслийг хангана гэдэгт итгэх хэрэггүй. Танд санхүүгийн гэнэтийн өсөлт болон азыг од эрхэс амлаж чадахгүй байна. Өөрийн идэвх санаачилгаа бүү орхи. Ойр дотнынхноосоо тусламж хүлээлгүй өөрийнхөөрөө бүгдийг хий. Амьдралын эрч хүч буурах тул толгой өвдөж, архаг хууч хөдөлж болзошгүй. Хичээнгүйлэн ажиллахын тулд эрч хүчээ сайн хуваарилах хэрэгтэй байна. 

Хилэнц: Тайван бус энерги давамгайлна. Нөхцөл байдлыг сайтар анхааран үз. Бусдыг таны өмнөөс ярих, аашлахыг нь бүү зөвшөөр. Санаачилгыг олдох бүрд нь өөрийн талд ав. Таны төлөвлөгөөнд гэнэтийн асуудлууд гарч түүнийг зохицуулахын тулд өөрийн бүхий л нөөц бололцоогоо дайчлан завгүй байх бололтой. Зарим ажил санаснаар болохгүй бол зүгээр л хаяж сур.

Нум: Ямар ч ажилд анхаарал болгоомжтой ханд. Учир нь нөхцөл байдал бодож байснаар өөрөөр эргэж мэдэхээр байна. Энэ өдөр хүмүүст итгэл алдрах, урам хугарах явдал гарч мэдэх юм. Арилжаа наймаанд идэвхийлэн оролцохоос зайлсхий. Өөрийн боломж бололцоог бодитоор дүгнэхгүй бол зөв шийдвэр гаргахад хүнд байна. Зарим зүйл зориуд таны эсрэг чиглэсэн мэт санагдаж болно.

Матар: Боломж олдвол энэ өдөр зарим нэг таагүй зүйлд ойр байх хэрэггүй. Хамгийн чухал нь өнөөдөр та гол дүр биш ч байр сууриа хадгалж чадах эсэх л нэгдүгээрт байна. Цагтаа хэт их баригдаж яаруу сандруу хөдлөх хэрэггүй. Өнгөрсөн ажлын алжаалаас гарахын тулд хайртай хүнтэйгээ хамт байж цагаа өөрийнхөө төлөө зарцуул. Нэрд гарсан урлагийн хүмүүс хэл аманд орж мэднэ. Тиймээс хэл яриа, үйл хөдлөлдөө анхаар. 

Хумх: Хамтрагч нарын үйл хөдлөл таныг эргэлзээнд оруулж байсан ч энэ асуудлыг хэсэг хугацаанд зөнд нь орхи. Таны төлөв байдал тайван байвал ажил хэрэг аяндаа шийдэгдэх болно. Танд хойш нь чангааж буй дотоод айдас байгаа бол өөрийгөө сайн сонс. Сэтгэл дотор байгаа асуудлуудаа үгүй болгож чадвал багагүй дарамтаас өөрийгөө чөлөөлнө. Харин өөрийн дотоод зовнилоо хэн нэгэнд уудлахаас өмнө маш ухаалгаар бодож үзэх хэрэгтэй.

Загас: Өөрийн дотоод дуу хоолойг сонсож, чухам юу хүсээд байгааг олж мэдэхийг хичээ. Бясалгал хийж мөргөл үйлдэх нь таны оюун санааг сэргээж тайтгаруулах болно. Хүссэн бүхэндээ хүрэх гэж эрч хүч гаргах хэрэггүй. Бусдын эрхэнд орохоос болгоомжил. Нэр хүнд албан тушаал болгон эд мөнгө их олно гэсэн үг биш юм. Өөрийн зүрх сэтгэлээ сайтар сонс. Хайртай хүн болон ойр дотнынхонтойгоо аз жаргалтай холбоонд байх нь хамгийн чухал.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19