Дорнод аймгийн Баянтүмэн сум, Халхгол сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд бүртгэгдсэн 5 ой, хээрийн гал түймрийг Онцгой байдлын байгууллага бүрэн унтраалаа.
Намрын цагт өвслөг ургамал хатаж, газрын гадарга болон ургамлын бүрхэвчийн чийг багасахын зэрэгцээ салхины нөлөөгөөр гал түймэр гарах, богино хугацаанд тархах эрсдэл нэмэгддэг.
Иймд иргэд ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, чүдэнз, тамхины гал, цог нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
|
Эх сурвалж
| ОБЕГ
|
АДМИН







Нийгэм




