Dark Light
Нийгэм | 2026-09-17

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧИЛ ӨСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой хориглосон 30 гаруй үйлдэл, эс үйлдэхүйг Зөрчлийн тухай хуульд хуульчилснаас 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 71 зөрчил бүртгэгдэж, прокуророос хяналт тавьсан байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих” зөрчил, 6.4 дүгээр зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих” зөрчилд нийт 71 иргэн, хуулийн этгээдийг холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулсны 39 нь нийслэлийн нутаг дэвсгэрт, 32 нь орон нутагт  шалгагджээ.

Эм, бэлдмэлийн нэр, төрөл жил бүр нэмэгдэхийн хэрээр эдгээртэй холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг зөрчих зөрчил нэмэгдэж байна.

Монгол улсад 2023 онд 143, 2024 онд 137, 2025 онд 177 эм, бэлдмэл шинээр бүртгэгдэж, эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 2023 онд 107, 2024 онд 178, 2025 онд 222 тус тус үйлдэгджээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан 2026 онд зөрчил үйлдсэн 71 иргэн, хуулийн этгээдэд нийт 109.8 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 57.9 сая төгрөг төлөгдөөд байна.

Зөрчил үйлдсэн иргэн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэлийн биелэлтийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан хариуцдаг бөгөөд торгох шийтгэлийг биелүүлээгүй тохиолдолд түүнийг өөр төрлийн шийтгэлээр солиулах саналаа шүүхэд гаргаж шийдвэрлүүлдэг хуулийн зохицуулалттай.   

Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчилд  эм зүйч, жор баригч, эмчээс гадна энэ салбарт шаардлагатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, худалдаж, нийлүүлдэг хүн, хуулийн этгээд холбогдон шалгагдах тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Үүний зарим шалтгаан нь салбарын харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн талаар хангалттай мэдээлэл аваагүйтэй холбоотой байна.


Эх сурвалж | УЕПГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19