Dark Light
Нийгэм | 2026-09-17

БОГДХАН УУЛАНД ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын амны дээд эх, Их Халзан гэдэг газарт ой, хээрийн түймрийн дуудлага бүтгэгдсэн байна.
Тус түймрийг унтраах ажиллагаанд Нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүргийн Онцгой байдлын нийт 70 гаруй алба хаагч, мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, мото кросс клубийн залуус болон иргэд оролцож, түймрийг цурамд оруулан хяналтад авчээ.
Одоогоор хөвдийн гүнд уугилт үргэлжилж байгаа тул алба хаагчид болон оролцогчид галын голомтод хяналт тавьж, бүрэн унтраах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19