Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид тус аймгийн Баруун-Урт, Сүхбаатар, Асгат сумын нутаг дэвсгэрт удаа дараагийн үйлдлээр мал хулгайлж байсан гэмт бүлгийг илрүүлэн саатууллаа.
Урьдчилсан мөрдөн шалгах ажиллагаагаар холбогдогч этгээдүүд нийт 41 бод мал хулгайлж, иргэдэд 87 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд одоогоор хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иргэд, малчдад анхааруулахад:
- Мал сүргээ хариулгатай байлгаж, бэлчээрт хараа хяналтгүй орхихоос урьдчилан сэргийлэх;
- Мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой сэжигтэй этгээд, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 7051102 дугаарын утсанд нэн
- даруй мэдэгдэхийг зөвлөж байна.
АДМИН






Нийгэм




