Dark Light
Нийгэм | 2026-09-18

СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм 1 дүгээр багийн "Наран саран" гэдэг газар /аймгийн төвөөс 90 км-т, сумын төвөөс зүүн хойш зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2026.09.17-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан.

Хээрийн түймрийг 2026.09.18-ны өдрийн 01:59 цагт цурамд оруулж, 08:43 цагт бүрэн унтраалаа. Түймрийг унтраахад аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөнххаан, Баруун-Урт сумын мэргэжлийн ангиас нийт 89 алба хаагч, 17 автомашин техник хэрэгсэлтэй ажиллав. Урьдчилсан байдлаар уг хээрийн түймэрт нийт 8400га талбай өртөж шатсан байна


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19