Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Хүн хутгалуулсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 28 настай, эрэгтэй "Г" нь 47 настай, эрэгтэй "М"-тэй зогсоол булаацалдан маргалдаж, гарын хэсэгт нь хутгалж, гэмтээжээ.
Иргэд Та бүхэн аливаа асуудлыг уур бухимдлаар бус харилцан ойлголцож, тайван замаар шийдвэрлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
АДМИН







Нийгэм




