Dark Light
Нийгэм | 2026-09-18

УЛААНБААТАРТ 22, 23-НД БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 09 дүгээр сарын 18-наас 09 дүгээр сарын 28-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
Иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:
 
Хугацааны эцсээр нутгийн баруун хагаст нойтон цас орно.
 
Хур тунадас: 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 19, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн ихэнх хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. 
 
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. 19, 20, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22, 23-нд баруун болон говийн аймгуудын нутгаар, 24-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.   
 
Агаарын температур: 19, 20, 21, -нд өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0...-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна. 
 
22-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 23, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-27-нд ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -4...-9 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас:  22, 23-нд өдөртөө бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20, 21, 22, 23-нд секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 19-22-нд шөнөдөө +3...+8 градус, Яармаг, Сонгинын орчмоор 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус, 23-наас сэрүүсэж шөнөдөө +1...+6 градус, Яармаг Сонгинын орчмоор -3...+2 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10