Их нигүүлсэгч Жанрайсэг бурхны “Нүннай” буюу “Чилэн суухуй” зан үйлийн ач тус нь гурван муу заяанд унах /там, бирд, адгуус/ шалтгаан болсон хилэнц нүглийг түргэнээ арилгах, муу заяаны зовлонгоос гэтэлгэх, нүгэл хилэнц, алдаа унал бүгдийг наманчилж ариусган арван цагаан буянаа дэлгэрүүлэх юм.
Нүннай хуралд хурсан, хурал хуруулсан мөн даган баяссан бүхний тус эрдэм цаглашгүй их юм.
Хурал Гандантэгчэнлин Хийдийн Мэгжид Жанрайсэг дацанд
- 2026.09.19-ний 21 цагаас
- 2026.09.21-ний 09 цаг хүртэл болно.
- 2026.09.21-ний 12 цагаас — Гомбо сахиусны их тахилга эхэлнэ.
Лавлах утас : 72724050
|
Эх сурвалж
| Гандантэгчэнлин Хийд
|
АДМИН







Нийгэм




