Dark Light
Нийгэм | 2026-09-18

ДЭЛХИЙН БАНК МОНГОЛ УЛСАД “COUNTRY COMPACT” БОЛОВСРУУЛАХ САНАЛ ТАВИЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарт бодлого, эрх зүйн шинэчлэл, геологийн судалгаа, дэд бүтэц, хөрөнгө оруулалт болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа.

Энэ хүрээнд уул уурхайн салбарын “Country Compact” боловсруулахыг санал болгосон бөгөөд уг баримт бичиг нь гэрээ, санамж бичиг биш, хууль зүйн хувьд заавал биелүүлэх үүрэг хүлээлгэхгүй, харин хамтын ажиллагааны зорилго, тэргүүлэх чиглэл, хугацаа, хүрэх үр дүнг тодорхойлох тунхгийн шинжтэй баримт бичиг юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монголын талын тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулж, геологи, геофизикийн судалгааг эрчимжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын үндэсний бодлого, газар ашиглалтын нэгдсэн бодлого боловсруулах, салбарын мэдээллийг нээлттэй болгох нэгдсэн платформ бий болгох шаардлагатайг онцлов.

Дэлхийн банкны тал Монголын санал, тэргүүлэх чиглэлд тулгуурлан Country Compact-ийн төслийг боловсруулж танилцуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19