Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл”-ийн хүрээнд Завхан аймагт шинэ цэвэрлэх байгууламж баригдаж, ашиглалтад орлоо.
Нийт 16.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, хоногт 3000м куб бохирыг цэвэрлэх хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламжийн нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, төслийн гүйцэтгэгч “Смарт Вэйст Текнолоджис” ХХК-ийн төлөөлөгч Кшиштоф Хородецки, “Амь Ус” ХХК-ийн захирал Д.Мягмардорж болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Улиастай сумын удирдлагууд, төсөл хэрэгжүүлсэн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Шинэ цэвэрлэх байгууламж нь орчин үеийн технологи шийдлийг нэвтрүүлсэн, иж бүрэн лабораторитой, Улиастай хотын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахуйц, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.
Мөн 60 орчим хувиар цэвэрлэгдэг байсан бохирыг 95 дээш хувиар цэвэрлэдэг болж байгаа нь хотын хөгжилд нөлөөлөх том хөрөнгө оруулалт болж байна.
АДМИН






Нийгэм




