Dark Light
Нийгэм | 2026-09-18

ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ БУУ БАРИАД ТУЛАЛДАХ УУ? ДЭЛХИЙН СУДАЛГААНД МОНГОЛ БАЙХГҮЙ БАЙГАА ШАЛТГААН

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | sonin.mn

Олон улсын "Data of Statistics" хуудаснаас дэлхийн 50 гаруй орны иргэдийн дунд "Хэрэв дайн дэгдвэл та эх орныхоо төлөө тулалдах уу?" гэдэг сонирхолтой санал асуулгын дүнг нийтэлжээ.

Жагсаалтыг Марокко (94%), Пакистан (89%), Вьетнам (89%) тэргүүлж, манай хөрш Хятад 71%, Орос 59%, Казахстан 69%-тай гарсан байна. Харин хөгжингүй АНУ 44%, Өмнөд Солонгос 42%, Япон улс хамгийн бага буюу ердөө 11%-тай гарчээ.

ХАРИН МАНАЙ МОНГОЛ УЛС ЭНЭ ЖАГСААЛТАД ЯАГААД БАЙХГҮЙ БАЙНА ВЭ?

Олон улсын WIN/Gallup International байгууллага тус глобал түүвэр судалгаандаа Монгол Улсыг багтааж, датаг нь бүртгээгүй байна. Гэвч судалгааны баг манай улсад ирж асуусан бол Монгол залуус дэлхийн жагсаалтыг ТОП-5 дотор тэргүүлэх байсан гэдэгт та итгэж байна уу? 

Эзэн Чингис хааны үеэс цусанд уламжлагдсан дайчин чанар, эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг зүрхэндээ тээж явдаг Монгол хүн бүр "Эх орныхоо төлөө" хэзээд бэлэн байдаг уламжлалтай.

ZOGII.MN СУУРЬ АСУУЛГА:

Zogii-гийн уншигч залуусаа, хэрэв яг одоо энэ асуултыг ТАНД тулгавал та юу гэж хариулах вэ? Судалгааг дотооддоо нөхөж, саналаа өгцгөөе!

  • БЭЛЭН: Эх орон дуудвал хэзээд буу бариад хамгаалахад бэлэн!

  • ЭНХ ТАЙВАН: Би дайнд уриалахгүй, хувь хүний амь нас, энх тайван нэгдүгээрт!

Сэтгэгдэл хэсэгт өөрийн байр сууриа хуваалцаж, Монголчуудын "Эх оронч" үзэл хэдэн хувьтай байгааг харуулцгаая!

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19