Dark Light
Нийгэм | 2026-09-19

ТАЙВАНЬ НЬ AI ТЕХНОЛОГИ, IT СУРГАЛТААР ТЭРГҮҮЛДЭГ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Тайванийн боловсролын үзэсгэлэн яармаг Улаанбаатар хотноо болно

Бизнес, технологи, анагаах ухааны салбарын сургалтаараа Ази тивд тэргүүлэгч орнуудын нэг болох Тайванийн их, дээд сургуулиудын нэгдсэн боловсролын үзэсгэлэн яармаг Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болжээ.

Энэ удаагийн арга хэмжээнд Тайванийн нийт 8 их, дээд сургуулийн албан ёсны төлөөлөгчид хүрэлцэн ирж, гадаад оюутнуудад зориулсан англи хэл дээрх сургалтын хөтөлбөрүүд болон Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах нөхцөлийн талаар мэдээлэл хүргэх юм байна.

Түүнчлэн Тайванийн ихэнх их, дээд сургуулиудын үндсэн хичээлүүд нь олон улсын оюутнуудад зориулсан англи хэлний хөтөлбөр дор явагддаг тул заавал хятад хэлний гүнзгий мэдлэг шаардахгүйгээрээ давуу талтай аж. 

Тайвань нь хиймэл оюун ухаан (AI), мэдээллийн технологи, машин механизм, бизнесийн удирдлага, санхүү, анагаах ухаан болон хөдөө аж ахуйн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багшлах боловсон хүчинтэй бөгөөд сургалтын чанар, тэтгэлгийн хүртээмжээрээ гадаад оюутнуудын дунд эрэлт өндөртэй бүс нутагт тооцогддог байна.

Уг боловсролын үзэсгэлэн яармагтай холбоотой зохион байгуулалтын мэдээлэл:

  • Хугацаа: 2026 оны 9 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд

  • Байршил: Улаанбаатар хот, "Туушин" зочид буудлын хурлын танхим

Үзэсгэлэнгийн үеэр сонирхсон иргэд, сурагч, оюутнууд сургуулиудын төлөөлөлтэй уулзаж, мэргэжил сонголт болон бүрдүүлэх материалын талаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой ажээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19