Dark Light
Нийгэм | 2026-09-20

ОЛОН УЛСЫН ИНЖЕНЕРИЙН ХАМТАРСАН ИХ СУРГУУЛЬ АЛБАН ЁСООР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 284 дүгээр тогтоолоор Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн (ШУТИС) салбар Олон Улсын Инженерийн хамтарсан их сургууль байгуулах шийдвэр гарсан билээ. Тус шийдвэрийн дагуу бэлтгэл ажлыг бүрэн хангасны эцэст уг сургууль өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Боловсролын сайдын тушаалаар Олон Улсын Инженерийн хамтарсан их сургуулийн Удирдах зөвлөлийг хоёр талын тэгш оролцоог хангах зарчмаар буюу Монгол, Хятадын талаас тус бүр 50 хувийн саналтай, нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

Тус сургууль албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлснийг БНХАУ-д зохион байгуулагдсан “ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуулийн өндөр түвшний хэрэглээний судалгааны их сургуулийн хөгжлийн их хурал”-ын үеэр нийтэд зарласан байна. Сургуулийн нээлтийн албан ёсны үйл ажиллагаанд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Төмөр-Очирын Ням-Очир, ШУТИС-ийн ректор Төмөрпүрэвийн Намнан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Хамтарсан их сургуулийг байгуулснаар Монгол Улсын инженер, технологийн боловсролын хөгжилд бодит дэмжлэг үзүүлэх, хоёр улсын их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх болон үндэсний хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19