Dark Light
Нийгэм | 2026-09-20

ХОТЫН БАРУУН, ЗҮҮН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДЫГ НҮҮЛГЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын баруун, зүүн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодыг нүүлгэн шилжүүлэх ажлыг 2027 оны төсөвт суулгаж шийдвэрлэнэ. Ингэснээр баяр ёслол болон ид ачааллын үеэр хотоос гарах, орох тээврийн хэрэгслийн урсгал нэг цэгт бөөгнөрч, зохиомол түгжрэл, урт дараалал үүсдэг асуудал шийдэгдэх юм.

Мөн малын гоц халдварт өвчин гарсан болон бусад онцгой тохиолдолд ариутгал халдваргүйжилтийг хотын хүн амын төвлөрлөөс хол, аюулгүй бүсэд зохион байгуулах боломжтой болно.

Нийслэл рүү нэвтэрч буй мах, малын гаралтай төрөл бүрийн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг иргэдийн гарт очихоос өмнө илүү нарийвчлан хянах нөхцөл бүрдэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19