Dark Light
Нийгэм | 2026-09-20

"CLEANUP MONGOLIA-6" ХӨДӨЛГӨӨНД ОРОН ДАЯАР 21 МЯНГА ГАРУЙ ЗАЛУУС НЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

"CleanUp Mongolia-6" байгаль хамгаалал, цэвэрлэгээний арга хэмжээ орон даяар зохион байгуулагдаж, 21 мянга гаруй залуусыг нэгтгэсэн байна. Тус арга хэмжээнд Улаанбаатар хотод 17 000 орчим залуус, орон нутагт 4,500 гаруй залуус оролцлоо.

Монгол Улс зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, “CleanUP Mongolia” төрийн бус байгууллагын залуус болон төр, хувийн хэвшлийн 70 гаруй байгууллага хамтран зохион байгуулж байна.

Анх 2018 оноос тэмдэглэж эхэлсэн энэхүү сайн дурын хөдөлгөөн нь дэлхий нийтийг хамарч, 2024 оноос НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр албан ёсны олон улсын тэмдэглэлт өдрүүдийн нэг болсон түүхтэй юм байна. Энэ удаагийн арга хэмжээнд улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд ийнхүү 21 мянга гаруй оролцогч нэгдээд байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19