Олон улсын сургуулиудын чансааг тогтоодог Times Higher Education (THE) Asia University Rankings болон ARWU байгууллагын мэдээллээр БНХАУ-ын Цинхуа их сургууль (Tsinghua University) нь Ази тивийн эрдэм шинжилгээ, судалгааны хамгийн шилдэг сургуулиар шалгарсан юм. Түүний араас Бээжингийн их сургууль болон Сингапурын үндэсний сургуулиуд удаалж байна.
Азийн шилдэг судалгааны 5 их сургууль
|
Чансаа |
Сургуулийн нэр |
Улс |
Судалгааны гол давуу тал |
|
1 |
Цинхуа их сургууль |
Хятад |
Эрдэм шинжилгээний бүтээлийн эшлэл, инженерчлэлийн судалгаагаар тэргүүлдэг. |
|
2 |
Бээжингийн их сургууль |
Хятад |
Олон улсад өндөр нөлөө бүхий бүтээлүүд туурвидаг, математикийн салбарт хүчтэй. |
|
3 |
Сингапурын үндэсний их сургууль (NUS) |
Сингапур |
Салбар дундын судалгааны чанар болон олон улсын хамтын ажиллагаагаар шилдэг нь. |
|
4 |
Наньян технологийн их сургууль (NTU) |
Сингапур |
Хиймэл оюун ухаан (AI) болон материал судлалын судалгаагаар дэлхийд тэргүүлдэг. |
|
5 |
Токиогийн их сургууль |
Япон |
Олон жилийн түүхтэй, академик нэр хүнд болон суурь шинжлэх ухааны судалгаагаар алдартай. |
Монгол Улсын Их Сургууль (МУИС) хаана явна вэ?
Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь олон улсын их сургуулиудын эрэмбийг тогтоодог үндсэн чансааны жагсаалтуудад Монгол Улсдаа 1-р байранд, харин Ази тивийн хэмжээнд 800–1200-р байрны хооронд эрэмблэгдэж байна.
Азийн судалгааны голлох чансаанд эзэлсэн сүүлийн үеийн үзүүлэлтийг дурдвал:
-
QS Asia University Rankings (2026): Дэлхийн их сургуулиудын чансааг тодорхойлдог QS байгууллагын Азийн шилдэг сургуулиудын жагсаалтад МУИС нь 1101–1200 дугаар байрт эрэмблэгдсэн. Мөн Зүүн Азийн бүсийн ангиллаар тооцвол бүс нутагтаа 503-р байранд жагсаж байна.
-
EduRank Research Index (2026): Академик судалгааны бүтээл болон эшлэлд суурилдаг тус жагсаалтаар МУИС нь Азийн 5,830 их сургуулиас 868-р байрт эрэмблэгджээ. Тус сургууль нь нийт 5,270 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, олон улсад 46,300 гаруй эшлэл авсан үзүүлэлтээрээ Монголдоо тасархай тэргүүлдэг.
-
Times Higher Education (THE) World/Asia Rankings (2026): Дэлхийн хэмжээнд судалгаа дагнасан топ сургуулиудыг жагсаадаг тус индексийн ерөнхий дүнгээр МУИС 1501+ байранд багтдаг.
Судалгааны үндсэн чиглэлүүдээр хаана яваа вэ?
МУИС-ийн Азийн түвшний судалгааны гол чансаа нь байгалийн шинжлэх ухааны салбарт байна:
-
Байгаль орчны шинжлэх ухаан (Environmental Science): Азид 1179-р байр (Газар зүй, экологи, геологийн чиглэл).
-
Биологийн шинжлэх ухаан (Biology): Азид 1405-р байр (Биохими, генетик, ойн судалгаа болон амьтан судлал)
ТАТАР МАЙДАР







Нийгэм


