Dark Light
Нийгэм | 2026-09-21

СУУДЛЫН АВТОМАШИН МӨРГӨЛДӨЖ, 2 ХҮН ХАВЧУУЛАГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хот Налайх дүүргийн 3 дугаар хороонд суудлын 2 автомашин мөргөлдөж, автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлага 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 13:45 цагт дүүргийн онцгой байдлын газарт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход Багахангай дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн У-гийн “Toyota Sai” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Багахангай дүүргийн чиглэлд зорчиж явсан иргэн Ч-гийн “Toyota Prius-50” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, иргэн У /40 настай, эмэгтэй/-ийн баруун хөл, иргэн Ч /34 настай, эмэгтэй/-ийн баруун хөл тус тус автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Яаралтай түргэн тусламжийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.


Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19