Dark Light
Нийгэм | 2026-09-21

28-НД НУТГИЙН БАРУУН ХАГАСТ, 29, 30-НД НИЙТ НУТГААР ЭРС ХҮЙТЭРНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 09 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
Иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:
 
28-нд нутгийн баруун хагаст, 29, 30-нд нийт нутгаар эрс хүйтэрнэ.
 
Хур тунадас: 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн баруун хагаст, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно. 
 
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн хойд хэсгээр, 23, 24-нд говийн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон болон цасан шуурга шуурна.   
 
Агаарын температур: 22-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 23, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-27-нд ихэнх нутгаар өдөртөө сэрүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Алтай өвөр говиор +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10...+15 градус, Алтай өвөр говиор +23...+28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна. 28-наас 30-нд нийт нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас:  23-нд өдөртөө, 23-наас 24-нд шилжих шөнө, 27-ноос 28-нд шилжих шөнө бороо, 29, 30-нд өдөртөө ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, 29-нд секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 22-28-нд шөнөдөө +1...+6 градус, Яармаг, Сонгинын орчмоор -2...+3 градус, өдөртөө +10...+15 градус, 29, 30-нд эрс хүйтэрч шөнөдөө 0...-5 градус, Яармаг Сонгино орчмоор -3...-8 градус, өдөртөө 0...+5 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19