Dark Light
Нийгэм | 2026-09-21

ҮЦХ-ИЙН ОЙР ОРЧИМД БААВГАЙ ҮЗЭГДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ МЭДЭЭЛЭЛ ИРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй тухай мэдээлэл ирсэн тул иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Иргэд та бүхэн:
  • Төв талбай болон хүн олноор зорчдог хэсгээс холдохгүй байх
  • Хүрээлэнгийн зах, ойролцоох мод буттай болон хүн цөөнтэй хэсгээр зорчихгүй байх
  • Сонор сэрэмжтэй байж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
  • Баавгай болон зэрлэг амьтан харагдсан тохиолдолд ойртож зураг авах, үргээх, хооллох зэрэг үйлдэл хийхгүй байх
  • Тухайн амьтныг харсан тохиолдолд аюулгүй зайнаас холдож, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг зөвлөж байна.


Эх сурвалж | Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19