Хан-Уул дүүргийн 23-р хороонд 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд газар ухаж буй тухай иргэний гомдол ирсний дагуу Байгаль орчны хяналтын улсын байцаагчид болон бусад байгууллагууд газар дээр ажиллаж байна.
Шалгалтаар тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэм, горим зөрчигдсөн эсэх, мөн холбогдох зөвшөөрөл, баримт бичгийн хэрэгжилтийг шалгаж, нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна.
Тухайн шалгалтын дүн, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авах арга хэмжээний талаар дахин мэдээлнэ.
|
Эх сурвалж
| Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
|
АДМИН






Нийгэм




