Dark Light
Нийгэм | 2026-09-22

АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГЫГ УГТАН АВЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт өнөөдөр (2026.09.22) Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хүндэт зочны хамтаар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Түүнчлэн Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик  Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзахаар төлөвлөсөн юм. 

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь удаагийн энэхүү айлчлал нь энэ сарын 22-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19