Dark Light
Нийгэм | 2026-09-22

БНСУ-ЫН ХВАСОН ХОТ НАЛАЙХ ДҮҮРЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНСУ-ын Хвасон хотын Захирагчийн хоёрдугаар орлогч Чо Сон Мүн зэрэг төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Б.Пүрэвдагва “Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж байна. Энэхүү хамтын ажиллагааг хот, орон нутгийн түвшинд өргөжүүлэн бэхжүүлэх нь хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг улам нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Манай есөн дүүргээс аялал жуулчлал, үйлдвэрлэл төвлөрсөн Налайх дүүрэг БНСУ-ын Хвасон хоттой хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх өргөн боломжтой юм. Улаанбаатар хотын зүгээс Хвасон хоттой харилцан ашигтай, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байна. Энэ хүрээнд 2026 оны наймдугаар сарын 6-ны өдөр хоёр хотын олон улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг хүргүүлсэн. Хоёр хот ухаалаг засаглал, залуучуудын боловсрол, соёлын солилцооны хүрээнд, мөн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтой юм. Түүнчлэн эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн харилцан солилцоог идэвхжүүлэх сонирхолтой байна” гэв. 

Хвасон хотын Захирагчийн хоёрдугаар орлогч Чо Сон Мүн “Манай Хвасон хотод “Samsung Electronics Co., Ltd”-ийн үндсэн үйлдвэр байдаг. Мөн “Hyundai”, “Kia” автомашины үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулахаас гадна жижиг, дунд үйлдвэрлэл төвлөрсөн хот гэдгээрээ онцлогтой. Маш олон чиглэлийн ЖДҮ-ийг Монголын ЖДҮ-үүдтэйтэй холбох, хамтран ажиллах, хөрөнгө оруулах чиглэлээр хамтрах боломжтой юм” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19