Dark Light
Нийгэм | 2026-10-13

БУРИАДАД БААВГАЙ АГНАСАН АНЧДАД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Буриад улсад 2026 оны есдүгээр сараас эхлэн баавгай агнасан анчдад олгох урамшууллын хэмжээг нэмэгдүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой цаг үэийн мэдээллийг тус улсын Байгаль орчны хяналтын газар (Бурприроднадзор)-аас тайлбарлалаа.

Хэрэв баавгайн тоо толгойг зохицуулах зорилгоор агнасан бол 15 мянган рубль, харин спорт болон сонирхогчийн шугамаар агнасан бол 6 мянган рублийн урамшуулал олгохоор болсон байна. 15 мянган рублийн урамшуулал нь холбооны зэрэглэлтэй тусгай хамгаалалттай газруудаас бусад Буриадын бүх нутаг дэвсгэрт үйлчилнэ. Харин 6 мянган рублийн урамшууллыг Мухоршибир болон Тарбагатай дүүргүүдээс (квот байхгүй уул учраас) бусад газарт ан хийсэн анчид болон хойд зүгийн уугуул цөөнх иргэдэд олгох ажээ. 

Анчид урамшууллын мөнгөө авахын тулд 2026 оны 12 дугаар сарын 1-ний дотор багтаж Байгаль орчны хяналтын газарт өргөдлөө гаргах ёстойг анхааруулж байна. Өргөдөлд баавгай агнасан тухай акт, тамга тэмдгийн акт болон ан агнах зөвшөөрлийн хуулбарыг хавсаргана. Мөн баталгаажуулалт болгож тухайн амьтны толгойтой арьс эсвэл хошууны хэсгийг авчирч тушаах шаардлагатай байна. Анх удаа хандаж байгаа иргэдийн хувьд иргэний үнэмлэх, татвар төлөгчийн дугаар (ИНН), хувь хүний даатгалын дугаар (СНИЛС) болон банкны дансны мэдээллээ бүрдүүлэх ёстой. Түүнчлэн амьтны арьсанд тэмдэг тавих ажиллагааг улсын байцаагчид мал эмнэлгийн албаныхантай хамтран гүйцэтгэх ажээ.

Буриадын Байгаль орчны хяналтын газар (Бурприроднадзор)-ын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2026 оны 10 дугаар сарын 6-ны байдлаар нийт 356 баавгайг устгаад байна. 

Энэ намар (9, 10-р сард) баавгайнууд хүн суурьшсан бүс рүү олноор орж ирж, аюул занал учруулах болсон тул тоо толгойг зохицуулах (агнах, устгах) шийдвэрийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд тоон мэдээллийн явц дараах байдалтай байв:

  • 9 дүгээр сарын 24-ний байдлаар: Нийт 262 баавгай,

  • 10 дугаар сарын 3-ны байдлаар:
    Нийт 331 баавгай,

  • 10 дугаар сарын 6-ны байдлаар: Сүүлийн арга хэмжээгээр 10 баавгай нэмж агнаснаар нийт 356 баавгайд хүрсэн байна. 

Баавгайн ирэлт хамгийн их бүртгэгдсэн Кабанск, Закаменск, Бичур, Сэлэнгэ зэрэг дүүргүүдийн орчимд мэргэжлийн анчдын бригад гарган агнуурыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10