Dark Light
Нийгэм | 2026-10-13

ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛСАН 34 ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ бүхий тээврийн хэрэгсэл, орон сууц зэрэг нуугдмал хөрөнгүүдийг илрүүллээ. 
Тодруулбал бүлэг этгээдүүд мөрийтэй тоглоомын “Armani” нэртэй сайт,  “Pokerrr” аппликейшнд “Dollar Holdem”, “Путин ах”, “Mazab, Хүрээ, 42y22” нэртэй мөрийтэй тоглоомын клубүүд үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг тогтоогоод байна. 
Дээрх этгээдүүд нь сайт үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг тогтоож, шалгалтын явцад цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан эд зүйлсийг хураан авч, үйл ажиллагаанд ашиглагдсан данснуудаар хийгдсэн хууль бус гүйлгээнүүдийг нь тогтоосон. 
Мөн “Mazab, Хүрээ, 42y22” клуб серверийг хөдөө орон нутагт байрлуулан цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүллээ. 
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж байгаа мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээнүүдийг тасралтгүй явуулж байна. 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10