Dark Light
Нийгэм | 2026-10-13

ДУУ ХӨГЖМИЙН ХИЧЭЭЛЭЭР ДАМЖУУЛАН ЗӨӨЛӨН УР ЧАДВАР ОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Майкл Жексоны "MJ The Musical",  "Burlesque", "Bat Out of Hell" зэрэг дэлхийд алдартай томоохон шоу, мюзиклүүдийн бүжгийн найруулагчаар ажиллаж байсан Зина Густхардтай Боловсролын сайд Л.Энх-Амгалан уулзлаа. 
Уулзалтаар Их Британийн чадварлаг найруулагч Зина Густхардтай хамтран монголын дуу хөгжмийн багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр болсон байна.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан: Бид боловсролын шинэчлэлийн хүрээнд хүүхдүүддээ зөвхөн мэдлэг олгохоос илүүтэй бүтээлчээр сэтгэх, шүүмжлэлтэй эргэцүүлэх, хамтран ажиллах, өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгож хүндэтгэх зэрэг XXI зууны ур чадварыг төлөвшүүлэх ёстой. 
Харин энэ чадваруудыг дуу хөгжмийн хичээлээр дамжуулан олгох боломжтой. Дуу хөгжмийн  хичээл зөвхөн дуу, нот заах эсвэл мэргэжлийн уран бүтээлч төрүүлэх зорилготой биш. 
Харин хүүхэд бүрийн авьяас, төсөөлөл, бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэхэд чиглэсэн чухал сургалт гэж харах хэрэгтэй. 
Өмнө нь бид “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай хамтран дуу хөгжмийн багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих ажлыг эхлүүлсэн. Төсөл амжилттай хэрэгжиж, олон чадварлаг багш нар өнөөдөр ажиллаж байна. 
Энэ удаад энэхүү  ажлаа үргэлжлүүлж, олон улсын туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахаар болж байна. 
Дуу хөгжмийн хичээл хүүхдэд мэдлэг олгохоос илүү "ХҮН" болохыг заадаг чухал хичээл. Бусдыг ойлгох, өөрийгөө ойлгох тэр зөөлөн ур чадварыг дуу хөгжмийн хичээлээр дамжуулан хүүхдэд олгоход чадварлаг багш ус, агаар мэт хэрэгтэй. 
Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхал, бусдыг өрөвдөж энэрэх сэтгэл дутагдаад байгаа энэ цаг үед хөгжмийн боловсролоор дамжуулж бусдыг энэрч хайрлах тэр сэтгэл зүйг суулгах нь сургалтын гол зорилт байх ёстой. Түүнээс биш сайн дуулдаг нь эсвэл хөгжмийн авьяастай нь сонирхдог цөөн хүүхдийн хичээл байх ёсгүй. 
Тиймээс бид дуу хөгжмийн багш нараа дэлхийн чадварлаг найруулагчийн арга барилаар сургаж, хүүхэд бүрд хөгжмийн боловсролоор дамжуулан зөөлөн ур чадвар олгохыг зорьж байна" гэлээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10