Dark Light
Нийгэм | 2026-10-13

НИЙГАТА МУЖИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛСЭН ОЮУТНУУД НИЙГАТА МУЖААР АЯЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Нийгата-Монголыг холбох гүүр хөтөлбөр”-ийн хүрээнд Нийгата мужийн нэрэмжит япон хэлний уран илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Нийгата мужийн Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, хамтран зохион байгуулагчаар Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монгол-Нийгатагийн хамтын ажиллагааны нийгэмлэг, дэмжигч байгууллагаар Япон Улсын Элчин Сайдын Яам, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Нийгата муж, Нийгата-Монголын найрамдлын нийгэмлэг оролцлоо.

Тэмцээнд Монголын их дээд сургууль, коосэн технологийн коллеж, хэлний сургалтын төвүүдэд япон хэл суралцаж буй 15 оюутан бүртгүүлснээс 10 оюутан илтгэлээ тавилаа.

Тэмцээнийг тусгай журмын дагуу шүүн явуулсан бөгөөд тэргүүн байр 3 оюутан, дэд байр 3 оюутан, тусгай байр 4 оюутан тус тус шалгарлаа. Тэргүүн байр эзэлсэн 3 оюутанд Нийгата мужаар аялах эрхийн бичгийг гардуулсан бөгөөд ирэх оны хавар Сакура цэцэглэх үеэр Нийгата мужид зочлох юм.

Нийгата мужийн Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг нь Зүүн Хойд Азийн хөрш орнуудтай идэвхтэй хамтын ажиллагаатай билээ. Улаанбаатар хотод 2014 оноос хойш хоёр жил тутамд “Нийгата мужийн япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-ийг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тэмцээнд Нийгата мужийн Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Үэки Ёшиаки хүндэт зочноор оролцож, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж, Монгол-Нийгатагийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Ч.Баатарбээл, Япон Улсын Элчин Сайдын Яамны Соёл мэдээллийн хэлтсийн дарга Сайто Миёоко, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Төсөл төлөвлөлтийн зөвлөх Такигүчи Рёо, Нийгата мужийн үйлдвэр, бүтээн байгуулалтын холбооны хилийн чанад дахь бизнесийн зөвлөх Фүжий Казүнори нар шүүж, тэмцээний шилдгүүдийг тодрууллаа.

Уран илтгэлийн тэмцээнд оролцогч оюутнууд “Нийгата мужийн залууст Монголын сэтгэл татам байдлыг хэрхэн таниулах вэ” гэсэн сэдвээр, Монгол орны тал нутгийн эрх чөлөө, нүүдэлчдийн эгэл даруу амьдрал, монгол ахуй, соёл, зан заншил, найрсаг зочломтгой байдал зэргийг олон талаас нь тусгаж илтгэлээ тавилаа. Уралдааны шилдэг оролцогчдын шагнал нь Нийгата мужид аялангаа, тэндхийн дунд болон ахлах сургуулийн сурагчидтай уулзаж, Нийгата мужийн уламжлал, соёл, үйлдвэрлэлтэй өөрийн биеэр танилцах юм. Тэмцээнд их дээд сургууль, коосэн технологийн коллеж, хэлний төвүүдэд япон хэл суралцаж буй оюутнуудыг хамруулж цар хүрээгээ улам бүр тэлсээр байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10