Dark Light
Нийгэм | 2026-10-14

ДАРХАН ХОТЫН 65 ЖИЛИЙН ОЙН БОСГОН ДЭЭР 930 ШИРХЭГ МОД БУТЫГ ШИНЭЭР ТАРЬЖ, СУУЛГАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүдийг улс, орон даяар “Алтан намар-Мод тарих” уриан дор зохион байгуулж байна. Энэ хүрээнд Дархан-Уул аймаг “Шинэ иргэний төгөл”-д намрын бүх нийтээр мод тарих үйл ажиллагааг зохион байгуулж, нарс, агч, голт бор, гүйлс төрлийн 930 ширхэг мод бутыг 15 байгууллагын 357 иргэн шинээр тарьж, суулгалаа. 
Дархан-Уул аймаг 2021 онд “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг 3 зорилт 14 арга хэмжээтэй төлөвлөн нийт 20,0 сая мод тарьж ургуулах амлалттай. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 2,816,681 ширхэг мод  тарьж, зохих арчилгаа, хамгааллын ажлыг гүйцэтгэж байна. 
Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд аймгийн хэмжээнд хийгдсэн томоохон ажлуудаас дурдвал 20 гаруй нэр төрлийн 3 сая 260 мянган тарьц суулгацын нөөцийг бүрдүүлсэн.
Улс, орон нутаг, аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөөр нийт 73,2 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулж, 4 байршлын 15208.6 га буюу 82 км газарт тариалангийн хамгаалалтын зурвас, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, голын татмыг хамгаалах чиглэлээр 581,8 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэсэн байна. 
БОУАӨЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дэмжлэгтэйгээр 2023 онд Хонгор сумын нутагт 4 байршилд нийт 215.5 га газарт “Оюу толгой ХХК”-ны 4,216,259,700 төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд техникийн нөхөн сэргээлтийн ажил хийсэн. 
Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд Хонгор суманд 1500 га талбайд ойжуулалтын ажил төлөвлөснөөс “Оюу толгой” ХК-ий хөрөнгөөр 450 га талбайд 1,125,0 мян.ширхэг тарьц ургуулсан. 
Хонгор сумын Хургадын аманд уул уурхайн эвдэрч эзэнгүй орхигдсон техникийн нөхөн сэргээлт хийсэн 5 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг тус тус хийсэн байна. 
Өнөөдрийн намрын мод тарилтын арга хэмжээнд Ерөнхийлөгчийн эрүүл мэнд нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, Ерөнхийлөгчийн тамгын газрын холбогдох бүрэлдэхүүн ирж оролцлоо. 
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10