Dark Light
Нийгэм | 2026-10-21

МОНГОЛЫН ПРОКУРОРУУД МЕРСЕР ТОЙРГИЙН ШЕРИФИЙН АЛБАНД ЗОЧЛОВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | WVVA Bluefield

АНУ-ын Баруун Виржини мужийн Мерсер тойргийн Шерифийн алба (Mercer County Sheriff's Office) Монгол Улсаас ирсэн прокурорууд болон бэлтгэл цагдаагийн офицероос бүрдсэн төлөөлөгчдийг хүлээн авч, хууль сахиулах салбарын уулзалт зохион байгууллаа хэмээн WVVA Bluefield мэдээллээ.

Энэхүү уулзалтыг АНУ-ын Конгрессын Олон улсын манлайллын алба болон уулын мужийн хууль сахиулагчдыг холбодог ашгийн бус "Олон улсын ойлголцлын төв" (Center for International Understanding, Inc.) байгууллага хамтран зохион байгуулсан байна.

Хамтарсан тусгай анги хэрхэн ажилладаг вэ?

Уулзалтын үеэр Мерсер тойргийн Шериф Алан Кристиан (Alan Christian), депути Ж.Ж.Раббл (J.J. Rubble) болон ахмад С.А.Саммерс (S.A. Summers) нар өөрсдийн туршлагаасаа хуваалцав. Тэд орон нутгийн түвшинд мансууруулах бодис болон хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцдэг "Өмнөд бүсийн хар тамхи, хүчирхийлэлтэй тэмцэх тусгай тасаг" (Southern Regional Drug and Violent Crime Task Force)-ийн бүтэц, зохион байгуулалтыг танилцуулсан юм.

Монголын прокурорууд олон өөр агентлаг, байгууллагууд хэрхэн нэг дор нэгдэн, Мужийн цагдаагийн удирдлага дор нэгдсэн нэг баг болж ажилладаг аргыг сонирхон судалжээ.

Адилхан зовлон: Метамфетамин ба марихуаны хууль бус эргэлт

Хоёр талын хэлэлцүүлэг олон нийтэд чиглэсэн хар тамхинаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдээс эхлээд цагдаагийн алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах хүртэл өргөн хүрээнд өрнөв. Үүнээс хамгийн гол сэдэв нь мансууруулах бодисын асуудал байлаа.

Монголын төлөөлөгчид манай улсын аймгуудын хооронд метамфетамин (мөс) болон марихуаны хууль бус тээвэрлэлт, худалдаа идэвхжиж, ижил төрлийн сорилтууд тулгарч байгааг дурдсан юм. АНУ-ын Шерифийн албаныхан дэлхийн нөгөө талд орших Монгол улсад ч мөн адил асуудал тулгарч байгаад гайхаж буйгаа нуугаагүй бөгөөд Шериф Алан Кристиан "Миний эндээс ойлгож авсан гол зүйл бол дэлхий даяар бидэнд яг адилхан асуудал тулгарч байна. Тэдэнд ч гэсэн манайхтай адил хар тамхины асуудал тулгарч байгаа ч арай манайх шиг хэмжээнд хүрээгүй байна. Гэхдээ тэдэнд ч бас аюул ойртож байгаа нь сонсогдлоо" хэмээн онцлов.

Уулзалтын төгсгөлд Монголын зочид Шериф болон түүний багийнханд өөрсдийн эх орны дурсгалын онцгой бэлгүүдийг гардуулж, хууль сахиулах ажиллагааг сайжруулахад үнэтэй зөвлөгөө өгсөнд талархал илэрхийллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10