Dark Light
Спорт | 2026-10-21

ИСПАНИД БОЛСОН ДАШТ-ЭЭС ДЭЛХИЙН АВАРГА ОХИД ТӨРЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

2026 оны 7-оос 17 хүртэлх насны ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өрөгт гэнэтийн үр дүн, төгс амжилтууд бүртгэгдлээ.

Испанийн өмнөд хэсэгт орших Альмериа мужийн Рокетас-де-Мар хотод 10-р сарын 13-ны өдөр 2026 оны FIDE-ийн 7-оос 17 хүртэлх насны ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ. Тус тэмцээнд 82 орны 721 тамирчин оролцож байгаа нь өндөр ирцтэй үзүүлэлт болж байна.

10-р сарын 21-нийг хүртэл үргэлжлэх уг тэмцээнийг Олон улсын шатрын холбоо (FIDE) болон Испанийн шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд "Evenia Zoraida Beach Resort" амралтын цогцолборт болж байна. Тэмцээн нь 7, 9, 11, 13, 15, 17 хүртэлх насны гэсэн 12 ангиллаар явагдах бөгөөд насны ангилал бүрт хөвгүүд (нээлттэй ангилал) болон охидын төрлүүд тус тус багтжээ.

Испани улсын Рокетас-де-Мар хотноо зохион байгуулагдаж буй 2026 оны Шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс (FIDE World School Chess Championship 2026) Монгол Улсын хоёр охин гайхалтай ялалт байгуулж, нэгэн зэрэг ДЭЛХИЙН АВАРГА цол хүртсэн түүхэн үйл явдал боллоо. Тус тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй насны ангиллуудад манай охид гялалзсан амжилт үзүүлж, алтан медаль авцгаалаа.

FIDE World U7–U17 Championships 2026 тэмцээний 17 хүртэлх насны охидын (G17) ангилалд Батпэлдэнгийн Буянхишиг (WFM) нь Гүржийн Кесариа Мгеладзе, Казахстаны Мария Холявко, Вьетнамын Май Хиеу Линь болон Данг Ле Шуан Хиен, Румыны Алексиа-Андреа Иордаче нарын шилдэг шатарчидтай өрсөлдөн тоглов. Тэрээр нийт 11 өрөг тоглож, 9.5 оноотойгоор тэргүүн байрыг эзэлсэн билээ. 

Батхишигтийн Энхнамуун Охидын 15 хүртэлх насны ангилалд тэргүүлэгчдийн эгнээнд багтан өрсөлдөж, Казахстаны WFM (Дэлхийн шатрын холбооны мастер) Аяару Алтынбек, Вьетнамын Ву Нгуен Бао Линь зэрэг шилдэг тамирчидтай хүч үзлээ.

Тэмцээний дүнгээр:

Батпэлдэнгийн Буянхишиг: 16–17 насны охидын ангилалд босоо түрүүлж, хувийн амжилтаараа 3 дахь удаагаа Дэлхийн аварга боллоо.

Батхишигтийн Энхнамуун: 14–15 насны охидын ангилалд тэргүүн байр эзэлж, анх удаагаа Дэлхийн аварга цолны эзэн болсон юм.

Шатрын сурагчдын ДАШТ-д 82 орны 700 гаруй шилдэг залуу тамирчид өрсөлдсөн бөгөөд манай тамирчид ийнхүү насныхаа ангилалд дэлхийд тасархай гэдгээ дахин баталлаа. Дэлхийн аварга болсон Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар алтан медаль хүртээд зогсохгүй, Олон улсын шатрын холбооны (FIDE) дүрмийн дагуу хоёулаа Эмэгтэй олон улсын мастер (WIM) цолны болзлыг нэгэн зэрэг хангасан байна.

Монгол улсаас тодорсон 21, 22 дахь сурагчдын дэлхийн аваргын титэм зүүсэн WIM Батпэлдэнгийн Буянхишиг, WIM Батхишигтийн Энхнамуун нарын охид Сондгой насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 61, 62 дахь медалийг эх орондоо авчирсан нь энэ юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10