Шунхлай группээс мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:
"Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийн улмаас байгаль орчинд хохирол учирсанд Шунхлай группийн зүгээс гүнээ харамсаж байна.
Шунхлай Группийн хамт олон түймэрт өртсөн экосистемийг нөхөн сэргээх, цаашид ижил төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудыг дэмжин ажиллахаа илэрхийлж байна.
Монгол орны онгон дагшин байгаль, экологийн үнэт өвийг хамгаалж, нөхөн сэргээх үйлсэд хамтын хүчээр хувь нэмрээ оруулцгаая" гэжээ.

АДМИН






Нийгэм



