Dark Light
Нийгэм | 2026-10-28

ИРГЭДИЙГ АЙЛГАН СҮРДҮҮЛЖ, ХУТГАЛААД ГАР УТСЫГ НЬ ДЭЭРЭМДСЭН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Амралтын газарт амарч байсан иргэдийг айлган сүрдүүлж хутгалаад гар утсыг нь дээрэмдсэн хэргийг илрүүлжээ. Тодруулбал: Энэ оны 10 дугаар сарын 24-ний 02 цагт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт үл таних залуус бусдыг хутгалж гар утсыг нь дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. 

Шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийг үл таних 20 настай эрэгтэй М нь бусадтай бүлэглэн зодож, хутгаар айлган сүрдүүлж улмаар 2 иргэний мөр, хөл, гуя хэсэгт хутгалж гар утсыг нь дээрэмдэн хэргийн газраас зугтсан байна. Цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж хэрэгт холбогдсон этгээдүүдийг илрүүлж хэргийг үргэлжлүүлэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст шалгаж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08