Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны дарга Ча Ён Хотой 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сөүл хотноо уулзлаа. Уулзалтаар хоёр улсын цагаачлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ шатанд гаргах, мөн иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг хэлэлцэв.
Мөн хоёр улсын иргэд харилцан зорчиход үүсэж буй асуудлыг шуурхай зөвшилцөх, шийдвэрлэх зорилгоор “Цагаачлалын асуудлаарх яриа хэлэлцээ” (Immigration dialogue) шинэ механизмыг ойрын хугацаанд эхлүүлэхээр харилцан тохиролцлоо.
Түүнчлэн, талууд хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг үе шаттайгаар хөнгөвчлөх “Замын зураглал” боловсруулах, хэрэгжүүлэх, аялал жуулчлалын зорилгоор зорчих Монгол Улсын бүлэг жуулчдын визийн нөхцөл, хил нэвтрэх үйл ажиллагааг сайжруулах, хил дээрээс буцаагдаж буй иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар санал солилцов
Г.ГАНЦЭЦЭГ




Нийгэм





