Dark Light
Нийгэм | 2026-10-30

ТУРУНТАЕВО ТОСГОНД ОРЖ ИРСЭН ТОМ БААВГАЙГ БУУДАН УСТГАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | "Весь Улан-Удэ" сүлжээнээс авсан скриншот

Буриадын Прибайкальский районы Турунтаево тосгонд өчигдөр орой суурьшлын бүсэд нэвтэрсэн том хэмжээний баавгайг буудаж устгасан байна. Бурприроднадзор (Буриадын байгаль орчны хяналтын газар)-ын мэдээлснээр, зэрлэг амьтан оршин суугчдын дунд орж ирсэн тухай дуудлага Шуурхай албанд ирмэгц анчид газар дээр нь очжээ. Уг баавгай нь хүний амь нас, эрүүл мэндэд шууд аюул заналхийлж байсан тул ийнхүү устгахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Бурприроднадзорын гаргасан сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, Буриадад зэрлэг баавгайнууд суурьшлын бүс рүү дайрах тохиолдол эрс нэмэгджээ. Тухайлбал, зөвхөн аравдугаар сарын 26-ны байдлаарх сүүлийн нэг долоо хоногт л гэхэд иргэдээс баавгай гарч ирсэн тухай 31 дуудлага ирж, үүний улмаас 16 баавгайг устгасан байна. Харин энэ намар баавгайнууд олноор нүүдэллэж, суурьшлын бүс рүү дайрч эхэлснээс хойш Бүгд Найрамдах Улсын хэмжээнд нийт 452 баавгайг буудан устгаад байгаа аж. 

Хэдийгээр баавгайнууд аажмаар ичээндээ орж байгаа ч аюултай хэвээр байгааг албаныхан анхааруулж байна. Иймд нутгийн иргэдийг сонор сэрэмжтэй байх, зэрлэг амьтанд ойртохгүй байх, ой мод руу явахаа түр хойшлуулахыг зөвлөлөө. Хэрэв суурьшлын бүсийн ойролцоо баавгай үзэгдвэл яаралтай 112 эсвэл 102 дугаарт залгаж мэдээлэхийг уриалж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08