Dark Light
Нийгэм | 2024-12-09

Томуу, томуу төст өвчлөлийн үед гэрийн асаргаа сувилгааг хэрхэн хийх, эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

ЭХЭМҮТ-ийн амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эмч Болортуяа: Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн эд үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт иргэдийн 80 хувийг 15-аас доош насны хүүхдүүд эзэлж байна. Үүн дотроо 60-70 орчим хувийн 0-5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Томуу төст вирус нь өөрөө 200 гаруй нэр төрөл байдаг. Эдгээр нь өөр өөрсдийн онцлогоос шалтгаалаад илрэх шинж тэмдгүүд нь янз бүр байна. Гэхдээ нийтлэг шинж нь томуу, томуу төст өвчний халдвар авсан хүүхэд халуурах, нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, жихүүдэс хүрэх, үе мөчөөр шархирч өвдөх, бие тавгүй болох, ядарч сульдах гэсэн нийтлэг шинж тэмдэг илэрнэ. Томуугийн вирус нь дөрвөн хэв шинжтэй бөгөөд энэ нь A, B, C, D хүрээний хэв шинжтэй байдаг. Өнгөрсөн долоо хоногт хийсэн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны судалгаагаар томуугийн А хүрээний H1N1 вирус, сисуалвирус, аденовирус, ижтомуугийн вирус, коронавирус илүүтэй эргэлтэд байна. Томуу, томуу төст өвчний халдварлах зам нь агаар дуслын зам, хавьтлын замаар халддаг. Томуу, томуу төст өвчнөөр хүүхэд өвдөөд халдварын эхний хоногоос 3-4 хоногт халдвар дамжуулах буюу дараагийн хүний өвчлүүлэх чадвар хамгийн өндөр байдаг. Энэ хугацаанд хүүхэд хичээл, сургуульдаа явахгүйгээр гэртээ эмээ уугаад, ажиглах хэрэгтэй. Зарим үед энэ тохиолдол нь долоо хүртэлх хоногоор хадгалагддаг байх нь. Томуу, томуу төст өвчин нь өөрөө хүйтэн, сэрүүн, хуурай орчинд үржих чадвартай байдаг. Тиймээс манай оронд аравдугаар сараас тавдугаар сар хүртэл томуу, томуу төст өвчний дэгдэлт явдаг. Томуу, томуу төст өвчин нь өөрийн гэсэн нууц хугацаатай байдаг. Тиймээс шалтгаан тодорхойгүйгээр хэд хоног хүүхэд халуурах тохиолдол байдаг. Нууц хугацааны дараагаас тухайн вирусийн онцлогоос хамаараад шинж тэмдгүүд нь илэрнэ. Нийт амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдээс хүүхэд эмнэлгээс гараад дахин өвдөөд ирлээ гэх тохиолдол их байна. Энэ нь эмнэлэгт хэвтэх хугацаанд тухайн хүүхэд өвчлөлийн онцлогоос хамаараад 5-10 хоног эмчлүүлээд гарч байгаа. Гэтэл хатгалгаа өвчний бүрэн эдгэрч шимэгдэх хугацаа 45-60 хоног байдаг. Тэгэхээр эмнэлэгт халдварын цочмог үеийг дараад л гаргаж байгаа гэсэн үг. Үүнд, өндөр давтамжтай халуурах, амьсгаадах, амьсгал хямралын шинж өгөх гэх мэт шинж тэмдгүүд нь арилаад хүүхэд заавал эмч, сувилагчийн хяналтад байхааргүй болоод гэртээ үргэлжлүүлж эмээ ууж, асаргааг хийж, цочмог үеийг дараад эмнэлгээс гаргадаг. Эмнэлгээс гарсан хүүхдэд гэрийн асаргаа хамгийн чухал. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдийн дахин халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй. Дахин халдвар авахаас яагаад сэргийлэх ёстой вэ? 

Хүүхэд өөрөө өвдчихсөн байгаа. Дархлаа суларчихсан дараагийн өвчлөлдөө өртөхөд бэлэн байдаг. Хүүхэд эмнэлгээс гарангуутаа сургууль, цэцэрлэгтээ явж, нийгмийн харилцаанд орвол амны хаалтыг маш сайн зүүлгэх хэрэгтэй. Халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах хэрэгтэй. Гэтэл манай хүүхэд сургууль, цэцэрлэгтээ яваагүй мөртөө дахиад халуурлаа гэдэг. Тэгвэл нийгмийн харилцаанд хэн оролцож байгаа вэ, эцэг эхчүүд нь ч амны хаалтаа маш сайн зүүгээд гэртээ орохдоо ам болон хамраа зайлах, гараа угаасны дараа хүүхэдтэйгээ хавьталд орох шаардлагатай байна. Агаар дуслын замаар вирус тархаж байгаа учраас гаднаас орж ирээд ханиаж найтаахад шүлс агаарт тархаж түүгээр нь хүүхэд амьсгалж дахин халдварт өртөөд байна. Бид өөрсдөө насанд хүрсэн хүмүүс учраас дархлаа хамаагүй сайтай. Халдварт өртсөн ч өвчлөөд байх нь бага. Тэгэхээр амны хаалтыг зайлшгүй зүүж хэвших шаардлагатай. Өвдсөн хүүхдэд гэртээ маш сайн шингэн зүйл уулгах хэрэгтэй. Ердийн үед уудгаас нь 2-3 дахин илүү шингэнийг уулга. Өвдсөн хүүхэд хоолонд дургүй болдог. Шингэн юм уухдаа ч дургүй. Тиймээс шингэн зүйл уулгаж байна гээд нэг дор ихээр уулгах биш бага багаар аль болох шимүүлж уулгах хэрэгтэй. Шингэн зүйлд нь юу орох вэ гэхээр буцалсан бүлээн ус, хярам, цай орно. Юу орж болохгүй вэ. Ундаа, жүүс зэрэг чихэрлэг зүйл ихтэй шингэн зүйлүүдийг өгч болохгүй.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00