Dark Light
Спорт | 2025-05-10

УЛСЫН ХАРЦАГА О.МӨНХ-ЭРДЭНЭ ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин Батсүхийн Насандэлгэрийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, “Молор Трейд” ХХК, “Вайт Лэйк” ХХК, “Нэгдэл” клуб, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хүч" спорт хороо, ЦЕГ, “Мөнхийн Үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Бадрах өглөө” ХХК, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэв.
Дөрөвт Увс аймгийн Тэс сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Кровун Броверс" ХХК, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын харцага Ц.Мөнхбаяр, Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, “Номин Холдинг” ХХК, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа.
Наймд улсын арслан Э.Оюунболд, улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Б.Даваа-Очир нар үлдэв.
Улсын харцага А.Бямбажав "Улсын цолд ойрхон бөх" шагналыг аймгийн заан Т.Батсүрэнд гардуулсан юм.
Нэрэмжит барилдаанаа хийж буй улсын начин Б.Насандэлгэрт МҮБХ болон ахан дүүс, найз нөхөд, нутгийн зон, үе тэнгийн бөхчүүд зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүлж байлаа.
Маргааш буюу тавдугаар сарын 11-ний ням гарагт 13:00 цагаас "Алтанжолоо" группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00