Dark Light
Нийгэм | 2025-01-31

ХОЁРДУГААР САРД БОЛОХ БАРИЛДААНЫ ХУВААРЬ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хоёрдугаар сард Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулж байна. 

Хоёрдугаар сарын 02 Ням гараг 11:00 цагт 

Хавдрын эсрэг зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан /Тоо хязгаарлахгүй/

Хоёрдугаар сарын 08 Бямба гараг 11:00 цагт

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Хоёрдугаар сарын 09 Ням гараг 13:00 цагт

"Баянзүрх хайрханы хишиг"  Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 

Хоёрдугаар сарын 15 Бямба гараг 13:00 цагт

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Хоёрдугаар сарын 16-наас 23-ны өдрүүдийн 11:00-16:00 цагт

“Өвлийн нүүдэлчин - 2025” наадамд  Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран зохион байгуулах Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцох “Тэмээн жингийн бөхчүүд” өдөрлөг /Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд/

САР ШИНИЙН ЦУВРАЛ БАРИЛДААНУУД 

Хоёрдугаар сарын 20 Пүрэв гараг 11:00 цагт 

Сар шинийн баярт зориулсан өсвөр /3 нас/ бөхийн барилдаан

Хоёрдугаар сарын 23 Ням гараг 09:00 цагт

Сар шинийн баярт зориулсан Бөхчүүдийн шагайн харваа

Хоёрдугаар сарын 24 Даваа гараг 11:00 цагт 

Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /Тоо хязгаарлахгүй/

Хоёрдугаар сарын 25 Мягмар гараг 11:00 цагт 

Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан

Хоёрдугаар сарын 26 Лхагва гараг 13:00 цагт 

Битүүний барилдаанд оролцох  сум, аймаг, цэргийн цолтны  урьдчилсан  шатны барилдаан /Тоо хязгаарлахгүй/ 

Хоёрдугаар сарын 27 Пүрэв гараг 13:00 цагт 

Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 1, 2-ын даваа

Хоёрдугаар сарын 28 Баасан гараг 13:00 цагт 

Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа тус тус болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10