Dark Light
Нийгэм | 2025-01-31

М.ХОРОЛЖАВ 813 КМ ГҮЙНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан хэт холын зайн гүйлт хийхээр төлөвлөсөн “Чойбалсан” нисэх буудлын хамгаалалтын ажилтан, талбайн зохицуулагч М.Хоролжав бэлтгэлдээ гарчээ.

Тэрбээр Дорнод аймаг дахь “Чойбалсан” олон улсын нисэх буудлын хамт олноо төлөөлөн Дорнод-Улаанбаатар чиглэлд олон өдрийн хэт холын зайд гүйхээр төлөвлөөд байгаа юм.

М.Хоролжав “Чойбалсан” олон улсын нисэх буудлаас гараанаас гарч Сүхбаатар аймгийн “Баруун-Урт” нисэх буудал - Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудал - “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал гэсэн маршрутаар 813 км зайд гүйнэ. Гүйлтээ 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эхэлж, нисэх хүчний ойн баярын өдөр буюу тавдугаар сарын 25-ны өдөр барианд орохоор төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00