Dark Light
Нийгэм | 2025-02-04

С.ОДОНТУЯА: ЯАМАНД УТААТАЙ ТЭМЦЭХ ТӨСӨВ БАЙХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол асуулт, хариултаар үргэлжилж байна.

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа гишүүдийн асуултад хариулахдаа “Утааны бүх сонсголд суулаа, бүх саналыг тэмдэглэж авлаа. Буруутныг хайж байна. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа гүйцэтгэх засаглалынхан, яамдынхан, түлшний үйлдвэрийнхэн, аж ахуйн нэгжүүдээс бурууг хайгаад хэрэггүй. Энэ хүмүүс тухайн үед гарсан тушаал шийдвэрийг биелүүлсэн. 

Хамгийн гол асуудал нь төрийн бодлого, шийдвэр тогтворгүй байна. Тухайлбал, Э.Бат-Үүл даргын үед гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр иргэдтэй уулзаж байсныг улс төрийн шалтгаанаар болиулсан. Дараа нь 10, 20 айл нийлж, дэд бүтцээ шийдэх “Сайн хашаа” хөтөлбөр бас л зогссон. 

Сонгуулийн өмнө улстөрчид гарч ирээд, бүх газрыг дур дураараа олгодог. Ингэж хотыг төлөвлөлтгүй болгож, өнөөдрийн асуудлыг үүсгэсэн. 

Манай яаманд агаарын бохирдолтой тэмцэх төсөв ч байхгүй. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо ямар нэг төсөвгүй, хэдэн хүнийг ТҮ-ийн хамгийн доод шатлалаар цалинжуулж, яамны батлагдсан төсвийн хүрээнд ажиллуулах гээд үзэж байна. Сайн дурын байгууллага шиг л байна. 

Би Үндэсний хорооны даргын хувьд сүүлийн нэг сард бүх асуудал, алдаа оноог судаллаа. УИХ-аас Түр хороо байгуулж, анхааралдаа авч, шийдлээ зоригтой гаргах хэрэгтэй. УИХ дорвитой шийдвэр гаргахгүй бол асуудал хэзээ ч шийдэгдэхгүй" гэлээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00