Dark Light
Нийгэм | 2025-02-04

220.000 ӨРХИЙН 10 ХУВИЙГ ДУЛААЛАХАД 80 ТЭРБУМ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газар болон хотын удирдлагууд газын хэрэглээг айл өрхүүдэд нэвтрүүлэх туршлага, судалгааны талаар сүүлийн үед нэлээдгүй ярьж байна. Үүнтэй зэрэгцэн газын хэрэглээг үгүйсгэсэн хүмүүс ч байна. 

"Хашаандаа сайхан амьдаръя” группийн админ Ц.Түмэнбаяр: “Утааг бууруулах хамгийн оновчтой шийдэл бол дулаалга. Газыг Монголд нэвтрүүлж чадахгүй, газаар бүх айл хордоно эсвэл гал гарах, тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй” гэв.

Ц.Түмэнбаяр нь дулаалгын бизнес эрхэлдэг. Нэг гэрийг 3-4 сая төгрөгөөр дулаалдаг. Улаанбаатар хотын гэр хороололд 220 мянган айл өрх байгаа гэхээр нийт айлын зөвхөн 10 хувийг л энэ хэмжээний төгрөгөөр дулаалахад тэрбумтан болохоор. Тэрбээр "Хашаандаа сайхан амьдаръя" группийг үүсгэн байгуулсны дараа түүний дулаалгын төслүүд бүр илүү амжилтад хүрсэн гэдэг. Гэр хороололд амьдардаг 220 мянган өрх гэр хороололдоо л нүүрсээ түлээд байж байвал Ц.Түмэнбаярын дулаалгын төслүүдийн зах зээл хумигдахгүй аж. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29