Dark Light
Нийгэм | 2025-02-06

СЭЛЭНГЭ АЙМАГТ 2000 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Засгийн газрын бүсчилсэн хөгжил, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, орон сууцжуулах бодлогын хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Матриц нарны мандал” ХХК 2000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Орон нутагт хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, бодлогоор дэмжихээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, “Тайж групп” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Ганпүрэв нар энэ сарын 5-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Дээрх төслийг “Тайж групп” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх юм. Мөн тус ХХК нь төслийн хүрээнд орон сууцны хорооллоос гадна 320 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, хүнсний зах, агуулах бүхий худалдааны төв барихаар төлөвлөж байна.

Түүнчлэн ногоон барилга байгууламж, сэргээгдэх эрчим хүчний технологийг нутагшуулах замаар байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн шийдэл бүхий “Улаанбаатар” орон сууцны хорооллыг байгуулахаар зорьж байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00